Tuesday, 16 November 2021

"Хорвоогийн өнгө" роман сонсдог ном боллоо

 Зуун дамжин уншигдаж буй аавын минь ном сонсдог ном болоод олны сонорт хүрлээ. Анх 1971 онд хэвлэгдэн гараад, номын дэлгүүрт урт дугаар үүсгэн дуусч байсан. Одоо ч уншигчдын унших номны нэг байсаар байна. 2000 оны эхээр Сэлэнгэ пресс хэвлэлийн газраас дахин хэвлэж эхэлсэн бөгөөд уг романыг нэвтрүүлэгч, уран уншигч М.Энхтуяа уншсан юм. 

https://www.mplus.mn/horvoogiin-ongo

 





Tuesday, 30 June 2020

Сагагын гурилтай хайлмаг

Image may contain: dessert and food
Сагагын гурилтай хайлмаг. Хайлмаг хийдэг хүмүүс ч янз бүрийн гурилтай хийдэг л байх. Энэ хайлмаг нь цардуулгүй сагагын гурилтай (buckwheat) элсэн чихэр ороогүй.

Элсэн чихрийн оронд 100 г үзэм хийсэн энэ нь наддаа бараг чихэр болчихож байгаа юм.

Олон янзын орц интернетээр байдаг ба түүний нэгнээс нь авсан орц, яг хэнээс авснаа санахгүй байна. Уучлаарай

500г тос, шар тос, эсвэл mascarpone
300г гурил
200мл сүү
100г үзэм.

Хийх арга нь: Тосоо халаагаад, гурилаа дээр нь хийгээд сайн хутгана. Сүүгээ 3 хувааж хийнэ. Эцэст нь үзмээ хийгээд л хайруулын тавагнаас хайлмаг салаад эхлэхэд л болдог доо.


Image may contain: dessert and food

Tuesday, 16 June 2020

Элсэн чихрээ ухаалгаар хэрэглэж сурцгаая!



 Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой



Сэтгүүлч, шим тэжээл судлаач Л.Энхзул “Сахар орлуулагч болон чихэрлэг амтлагчууд” сэдвээр 6 сарын 14 – нд Нүүр номын Swap Home группын ээжүүдүүдэд шууд яриа (LIVE) хийж өглөө. Л.Энхзул нь “Сахар” номын зохиолч бөгөөд одоо Их Британид амьдардаг.

Бид бага байхаасаа л элсэн чихэртэй найз болж, түүнгүйгээр ямар ч бялуу, боов амтгүй санагддаг болсон нь бид өөрсдийнхөө биеийг гурван цагаан хорын нэг болох элсэн чихэрт сайн дураараа тушаачихсан юм байна. Элсэн чихрийн цагаан, бор байх хамаагүй бөгөөд адилхан хортой гэдгийг Л.Энхзул тэмдэглэсэн. 

Фруктоз, глюкоз ОЗ орсон олон үгнүүдээр элсэн чихэр орсныг ойлгож болно. Гэхдээ бидний мэдэхгүй олон төрлийн чихэр орчуулагч байна. Орчин үеийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид химийн шинжлэх ухаантай нягт хамтран ажиллаж олон төрийн элсэн чихэр орчуулагчийг гаргаж авчээ. Элсэн чихэр орчуулагчийг Л.Энхзулын ярьснаар, хүнсний бүтээгдэхүүнд орсон орцонд Е үсгээр тэмдэглэж ард нь Е945, Е941,Е960 гм тоогоор тэмдэглэдэг юм байна. 

Ер нь бол 60-100-аад элсэн чихрийн нэр байдаг юм байна. Хэрвээ над шиг бүгдийг мэдэхийг хүсэхгүйгээр цомхон, минималист маягаар гал тогоондоо амьдарья гэвэл гэртээ өөрөө бялуу, боов боорцгоо хийж, дэлгүүрийн лангуун дээр байгаа элдэв химийн бодис, элсэн чихэр орчуулагчийг оруулсан бүтээгдэхүүн авахгүй байх нь зүгээр ч юмуу даа. Авсан ч гэсэн хааяа нэг хэрэглээд байхад нэг их хор болохгүй болов уу гэж бодож байна. Элсэн чихэр нэмээгүй гэсэн бүтээгдхүүнд хүртэл таны мэдэхгүй чихрийн орлуулагч байж л байдаг шүү. Дэлгүүрээс худалдаж авч байгаа зүйлдээ сайн анхаарал хандуулах цаг болжээ. 

Мөн элсэн чихрийн оронд зөгийн бал, агч модны чихэрлэг шүүсийг хэрэглэхэд сайн гэдэг зөвлөмж их байдаг тул та бүхэн бас үүнийг бодож хэрэглэвэл зүгээр болов уу гэж Л.Энхзул зөвлөсөн. Ер нь бол чихэр бол чихэр л юм даа. ЕХ-ны мэдээллээр бол 6 цайны халбага элсэн чихэр хэрэглэж болно гэдэг юм байна. Энэ нь хэрэглэж буй хүнсэндээ хий гэсэн үг биш идэж буй бүх хүнсэнд чинь элсэн чихэр ямар нэгэн хэмжээгээр агуулагдаж байдаг тул энэ бүгд орно гэсэн үг юм. 

Би өөрийнхөө зарим туршлагаас хуваалцая. Миний хүүхдүүд бор хоолонд орохдоо давсгүйгээр, тараг уухдаа элсэн чихэргүйгээр хэрэглэж байсан. Харин томроод гурван нас хүрснийхээ дараа л элдэв янзын элсэн чихэртэй, чихэр орлуулагчтай бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн. Гэхдээ л бага хэмжээгээр шүү дээ. Одоо 14 настай хүүхэд МакДоналдсад гурван л удаа орсон байх гэхэд итгэх хүн олдохгүй байх даа. Энэ гурван удаад тэнд хоол идэхдээ орохдоо найзынхаа төрсөн өдөрт очиход л орсон байгаа юм. 

Элсэн чихэр, давс, цагаан гурил бол гурван цагаан хор гэж хэлдэг бөгөөд харин орчин үед цагаан будааг заримдаа оруулаад дөрөв болгож хэлдэг болсон гэж Энхмаа эмч хэлж байсан.
Бид чинь өглөө босоод л халбага элсэн чихэр цайндаа хийнэ, талхан дээрээ жимсний чанамал тавиад идэхдээ хүртэл хичнээн грамм элсэн чихэр орсныг л мэдэлгүй л хүртэж байгаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө гэрийн нөхцөлд миний хийдэг байсан чанамалд нэг килограмм жимсэнд нэг килограмм элсэн чихэр ордог байсан. Үйлдвэрийн аргаар хийж байгаа хүнд бүр илүү олон төрлийн зүйл орж байгаа шүү даа. 

Бидний биед элсэн чихэр хэрэгтэй ба бид түүнийг байгалын жимс, жимсгэнээс авч болно. Харин элсэн чихэр, чихэр орлуулагчийг хэд хэдэн халбагаар нь нэмж хэрэглэсний хэрэггүй юм даа. 

Би саяхан сагагын гурилтай хайлмаг хийхдээ ганц халбага ч элсэн чихэр хийгээгүй ч үзэмтэй хийсэн. Үзэм нь өөрөө маш их чихэрлэгтэй байдгыг та бүхэн мэднэ дээ. Бор гурилтай боорцог хийхдээ тарагаар хутгаад бас элсэн чихэргүй нэмээгүй. Амнаас уначих юм бол болоогүй. Хүүхдүүд хүртэл идэж л байна. Манай гэр бүл броүни/brownies гэдэг боов сардаа нэг хийж идэх дуртай, тэгтэл үүнд 400 грамм элсэн чихэр 100 грамм гурил, 4 ширхэг өндөг, 220 грамм тос, 200 грамм хушганы орцтой. Тэгвэл элсэн чихрийн хэмжээг 50 грамм хүртэл хасахад нэг их амт муутай броүни болсонгүй. Ингэж элсэн чихрийн хэрэгцээгээ багасгаж байна даа.

Элсэн чихэр, чихэр орчуулагч хийсэн бүтээгдэхүүн нь дэлгүүрийн лангууны хугацааг нэмдэг тал байдаг гэдгийг ч хаанаас ч билээ бас би уншиж мэдэж байсан юм. Ялангуяа цар тахлын хорионы үед чихэрлэг зүйлээс татгалзаж, гэртээ өөрийн гараар бор гурил, эсвэл цардуулгүй гурилаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэж, ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүйгээр эрүүл амьдрахыг бодох цаг болжээ. 

Дэлхий глобалчлагдаж, америкийн химийн хольцтой, элсэн чихэр болон орлуулачийг хэт ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний нэг болох хийжүүлсэн ундаа дэлхийн өнцөг буланд хаа сайгүй зарагддаг болжээ. Үүнд би Кока-кола, Пепси гм ундааг хэлмээр байна. Үүнийг авч ууснаар таны эрүүл мэндэд сайн сайхныг авчрахгүйгээс гадна, хуванцар сав нь хүртэл таныг хордуулж, байгальд шингэхгүйгээр бас байгалийг агаар, устай нь бохирдуулж, таны санхүүг хоосруулж байна. 

Ямарч юмыг зөв зохистой хэтрүүлэн хэрэглэхгүйгээр эрүүл амьдарцгаая!

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails