Showing posts with label Лиссабон. Show all posts
Showing posts with label Лиссабон. Show all posts

Friday, 5 April 2019

Lisbon, Praça dos Restauradores, Лиссабон, Чөлөөлөлтийн талбай

Лиссабон хотын дүр төрхийг тодорхойлох олон талбайн нэг нь бол Praça dos Restauradores/Чөлөөлтийн талбай юм. Энэ нэрийг мөн эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан гэж бас орчуулж болох юм. Их урт байсан учраас ингэж нэрлэлээ.

Испани, Португалын хоёрын түүхэнд дайн байлдаантай он жилүүд их удаан хугацаагаар үргэлжилсэн. Харин 17-р зууны үед Португал улсын эрх мэдэл Испанийн гарт байсан учраас тухайн үеийн португалын эрх мэдэлтнүүд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахын тулд 28 жил Guerra da Restauração /Эрх чөлөөний дайныг хөрштэйгээ хийсэн юм байна. 1640 оны 12-р сарын 1-нд эхэлсэн энэ дайны дурсгалд зориулж 33 метр өндөр гэрэлт хөшөөг 1886 онд энэ талбайд сүрдэрлүүлжээ. Одоо үед Португал улсын хуанлид бол 12-р сарын 1-нийг амралтын өдөр юм.

Энэ талбай нь Лиссабоны гол талбай болох Avenida da Liberdade буюу Эрх чөлөөний өргөн чөлөөнөөс (Улаанбаатарынхаар бол Энх тайвны өргөн чөлөө) үргэлжлэл болон Тежү гол руу хүрэх замд байрладаг.


Жуулчдын болон Лиссабон хотын оршин суугчдын нүдийг сэргээх олон барилгуудыг энэ талбайн дөрвөн зүгээс харж болно. Энэ видеонд дээр төмөр өндөр барилгын орой дээр хүмүүс явж байгаа барилга бол бол Santa Justa /Санта Жүста лифт юм.

Raul Mesnier de Ponsard бол Парисын Ейфелийн цамхагыг барьсан Гүстав Эйфелийн шавь нь байсан хүн бөгөөд 45 метрийн өндөрт нэг зэрэг 29 хүнийг хотын Baixa дүүргээс Carmo толгодод гаргах зориулалтаар Santa Justa/ Санта Жүста лифтийг барьжээ. Хотын нийтийн тээврийн сүлжээний нэг хэсэг болон ашиглагддаг ч одоогийн байдлаар жуулчдын заавал үзэх үзмэрийн нэг болсон. 1900 онд баригдаж эхлээд хоёр жилийн дараа дууссан бөгөөд нээгдсэн өдрөө 3000 гаруй билет зарсан байна.

Харин одоо хагас сая гаруй жуулчдыг оройд нь гаргаж, Эйфелийн цамхагтай эн тэнцэхүйц үндэсний дурсгалт газар болтлоо өргөжсөн. Жилийн дөрвөн улиралд Лиссабон хот руу чиглэсэн жуулчдын цуваа тасардаггүй бөгөөд зуны цагт бүр их болдог тул энэ лифтийн оройд гарч хотыг өндөрлөгөөс үзэж нүдээ хужирлах хүмүүсийн тоо нь олширч урт дараалал үүсдэг юм.


Convento de Carmo/ Кармо сүмийн нуранги орой нь лифтийн баруун талд харагдаж байна. Энэ барилга нь 1393 оноос эхэлж баригдсан гэж видипедиа дээр байна. Харин 1755 оны 11-р сарын 1-ний ням гаригт Лиссабон хотод газар хөдлөлт, цунами болоход нурсан бөгөөд одоо энэ оройгүй сүмд археологийн музей байрладаг. Олон зуун жилийн хугацаанд маш их юм үзсэн сүм бөгөөд харин хамгийн сүүлд 1974 оны 4-р сарын 25-нд тухайн үеийн диктатурын удирдлагууд босогчдоос өөрсдийгөө энэ сүмд хамгаалж байгаад бууж өгчээ.

 Энэ талбайд жуулчдад зориулсан Мэдээллийн төв байдаг бөгөөд эндээс Лиссабонд болон дагуул хотуудад юу үзэж болох тухай мэдээллийг олон хэлээр авч болно.

Мөн талбайг бүтэн тойроход нэг өдөр ч хангалтгүй байж магадгүй. Palácio Foz, ягаан байшин бол бас нэгэн үзэх газрын нэг юм. Анх Palácio Castelo Melhor нэртэйгээр 1755 оноос эхэлж барокко стилиээр баригдаж эхэлсэн бөгөөд 18-р зууны сүүлээр италийн архитектур Francesco Saverio Fabri өөрийн стилийг үлдээжээ. 19-р зуунаас хойш Фожын ордон нэртэй болсон байна. 14-р Луисын стилийн Толин өрөөнд урлагийн тоглолтууд болдог.

Энэ ордны хажууд 500-аад метр зөвхөн дээш, доошоо явах зориулалттай 100 гаруй жилийн түүхтэй, модон трамвай ихэнхдээ жуулчдыг зөөдөг. Энэ мөн л Санта Жүста лифт шиг хотын иргэдийг Лиссабон хотын нэг толгодын бэлээс нөгөө толгодын өндөрлөгт хүргэх үүрэгтэй юм.

Талбайг тойрсон олон барилгуудыг 18, 19-р зуунд барьсан бөгөөд мөн нь Art Deco барилга нь Eden театр бөгөөд одоо зочид буудал болжээ. Энэ театрт анхны дуугүй киног 1931 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд 1989 онд сүүлчийн киногоо гаргаад хаагджээ. 1996 оноос хойш зочид буудлаар ашиглагдаж байгаа бөгөөд одоо дөрвөн одтой  VIP Executive Éden Aparthotel нэртэй болжээ. Португалын Засгийн газар энэ өөрчлөлтийг "Хамгийн сайн хотын сэргээн босголт" мөн "Хамгийн сайн жуулчлалын төсөл" гэж тухайн үедээ үзжээ.

© Б.Жавхлан, 2019. Photo & Video

Sunday, 18 March 2018

Skiing in Andorra, Андоррад цанаар гулгаад ирлээ


Уулын цанын амралт. Эл Тартар, Андорра 2018

Хүүхдүүд том болсноос хойш 4 дэх жилдээ Андоррад ирж уулын цанаар гулгаж байна. Андоррад жил болгон ирдэг 10 сая жуулчдын 7 сая нь зөвхөн цанаар гулгахаар ирдэгийн тоонд бид дөрөв ордог юм байна. Аялал жуулчлалаас ҮНБ-нийхээ 80 хувийг олдог ба худалдааны татваргүй бараа нь жуулчид ихээр татдаг Европын жижигхэн улс юм. Европын Холбоонд элсээгүй ч еврогоор худалдаа, үйлчилгээ явуулдаг.
365 хоногийн өвхөн 7 хоногт нь цас үздэг бидэнд бөөн аз жаргал
Энд уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог ба Андорра нь Европтоо уулын цанаар гулгах 10 сайн газрын нэгэнд тооцогддог. 175 км газар зөвхөн цанаар гулгахад зориулагдсан ба Андорра-гийн төвөөс уул руу өгсөөд нөгөө талыг нь хүртэл цанаар гулгаж болно. Энд уулын цанын спортын бэлтгэл хийж буй хүүхдүүд олноороо тааралддаг юм.

Андорра ирэхдээ зөвхөн Эл Тартар гэдэг жижигхэн хотод байр хөлсөлдөг. Анх удаагаа Андоррагын хил давахад сэвсгэр зөөлөн цас ороод үнэхээр гайхамшигтай байж билээ. Тэрнээс хойш Андоррад ирэх болгонд л цас орж жилдээ ганц долоо хоног цас үздэг намайг мөн ч их баярлуулдаг юм даа. Энэ удаад хоёр гурван өдөр цас орж баярлуулсан ч уулын оройд манантай байгаад гулгахад цанын үзүүр л харагдаж байсан нь бага зэрэг хэцүүхэн байсан.
Уулын оройгоос алсын бараа харагдана

Португалын Лиссабоноос 14 цаг машинаар яваад хүрэх газар ч Мадридад нэг хонож арав гаруй жил найзалж буй найзтайгаа уулзан, сонин сайхан хөөрөлдөөд нэг хоноод замдаа гардаг юм. Сая ирэхдээ ч бас найзтайгаа уулзан, кофе уунгаа хөөрөлдөж байгаад л гарсан бол буцахдаа бас хоноод л явна. Испанийн Мадрид хотоос Андорра хүртэл 8 цаг машинаар явна. Энэ удаад Мадрид хот цастай байсан.


Ер нь Европ тив дотроо машинаар хол газар аялал хийх гэж байгаа бол viamichelin гэдэг сайт руу ороод гарах, очих газрынхаа хаягыг тавихад хичнээн цаг явж, хэдэн литр бензин болон замын төлбөрт хэдэн евро зарцуулахыг гаргаад өгдөг сайн туслах шүү.

Эл Тартард цана, цанын гутал, малгай зэргийг прокатаар өгөх нилээд хэдэн газруудтай. Бид ирэх болгондоо Nordic Esports-с бүгдийг нь зээлээр авчихдаг. Энэ газар уул руу өгсөх лифтны хажууд байдаг болохоор их амар, өдөржингөө гулгаж дуусаад цанаа хадгалах газар lockers/төмөр шүүгээний түлхүүр 7 хоногоор бас зээлчихнэ. Эртхэн л түлхүүр олж авахгүй бол бас хүрэлцээ муутай тал бий. Хоёрдугаар сард Англичуудын дунд сургуулийн амралт багт наадмын үеэр долоо хоног байдаг болохоор энэ үеэр бид тааруулж ирдэг. Хүн ч ихтэй байдаг даа. Цанаа хадгалах төмөр шүүгээ долоо хоногийн төлбөр нь 30 евро байсан болов уу даа.

Цанын лифтны ойролцоох зочид буудал болон байрнууд олон байдаг ч эртхэн бараг өнгөрсөн оныхоо 9, 10 сард захиалгаа хийхгүй бол дараа жилийнхээ 2 сард ирж 7 хоног амрахад байр олдохгүй байх талтай. Бид энэ удаад Soldeu Paradis-н хөлслүүлдэг 2 өрөө байранд 7 хонож байна. Захиалга хийхэд мөнгө төлөхгүй ч, хэрвээ захиалгаа өөрчилбөл сайт дээр бичсэн хугацаанаас нь өмнө солих хэрэгтэй, тэгэхгүй бол хураамж авна. Ер нь бол Андоррад ирэх болгондоо байр хөлсөлдөг, гэхдээ энэ удаагийн байр угаалгын машин байсангүй, харин аяга таваг угаадаг машинтай юм билээ. Гал тогоонд аяга тавагнаас авахуулаад хоол хийх бүх юм байна. Хүнсээ таван минут машинаар яваад хүрэх жижиг супермаркатаас цуглуулчихна. Ор дэрний даавуу, гар нүүр, ванны алчуур хүртэл тавьчихсан байна.

Мэдээж интернеттэй байхгүй бол амьдрал бол хэцүү биз дээ гэтэл хурд нь маш удаан. Сеүлийн өвлийн олимп болоод 5G хэрэглэж байхад энд мэдэхгүй өнгөрсөн зууныхаа хурдаар л яваад байх шиг байна даа.


Ski pass бас авах шаардлагатай, үүнгүйгээр уулын орой руу гарч цанаар гулгаж чадахгүй. Цөөн хэдэн хүн уулын орой руу цанаар алхаад явж байгаа харагддаг, тэд бол бараг л хэт эрүүл биетэй хүмүүс, аль эсвэл өөр төрлийн цанын спортоор хичээллэдэг хүмүүс. Буудлын захиалга, цанын хэрэгсэл, ski pass бүгдийг онлайнаар захиалж болно. Амралтынхаа эхний өдөр шууд очоод л бичгээ үзүүлээд л бүгдийг авчихна. Долоо хоногийн хоёр том хүн, хоёр хүүхдийн ski pass, цана, гутал, хоёр хүүхдийн хамгаалалтын малгай нийлээд 1300 евро орчим болсон.

Цанаар гулгахад өмсөх хувцас

Цанаар гулгахад тусгай хувцастай байх шаардлагатай: хүйтэн, цас, салхи, нарнаас хамгаалсан гэх мэтэд анхаарах хэрэгтэй болдог. Интернетээр ямар ямар хувцас хэрэгтэйг олоод үзчихэд зүгээр болов уу гэж бодож байна. Ер нь бөс даавуугаар хийсэн хувцас өмсөж болохгүй. Хөвөн давуу нэг норчихвол хатахдаа их удаан тул ялангуяа их хөлөрдөг хүмүүст дэмий байдаг. Технологи бидний амьдралын бүхэл төрөл дээр хөгжсөн болохоор цанын хувцасны технологи үргэлж хөгжиж байдаг.

Дулаан дотуур хувцас/thermal underwear, тусгай оймс наад зах нь хэрэгтэй. Долоо хоног гулгах гэж байгаа бол үгүй ядаж хоёроос гурван ээлжийн дотуур хувцас, оймс авсан нь дээр болов уу гэж зөвлөж байна.

Нарны шилны хувьд хямдаасаа авахуулаад үнэтэй хүртэл, миний хувьд 200 евро хүртэл үнэтэй Oakley маркын шил олж харсан. Нартай өдөр, цастай өдрийн хоёр төрлийн линзтэй байсан ба солиод зүүж болдог байсан. Заримдаа ч нэг линзэнд хоёр янзын цаг агаар багтсан байдаг талтай. Энэ удаагийн сүүлчийн өдрийн гулгалт үнэхээр хэцүү байсан. Уулын оройд лифтээр хүрэхэд юу ч харагдахгүй, нилээн доошоо бууж байж л хаана яваагаа мэдэхээр байсан.

Тусгай салхи, уснаас хамгаалсан өмд, куртка бас хэрэг болно. Хямдхан европын спортын дэлгүүрүүдийн куртканууд ч байж болно л доо. Хэрвээ үргэлж өмсөөд байя гэвэл чанартайг нь худалдаж авсан нь дээр байх болов уу. Аль эсвэл зөвхөн өөрийнхөө хэр баяныг харуулья гэвэл жил болгон үнэтэй нэрийг худалдан авч болно.

Эрэгтэй хүний хувьд Couloir их сайн гэж миний хувьд бодоод байгаа юм. Нөхрийн маань энэ куртка бараг арав гаруй жил болж байгаа боловч хуучирна, өнгө алдана, муудна гэдэг асуудалгүй бараг шинээрээ шахуу байсаар л байна. Яахав жилдээ нэг юмуу, хоёр долоо хоног цанаар гулгахдаа өмсдөг, хааяа нэг хүйтэн газар руу ажил юмуу амралтаар явбал хоёр гурав хоног юмуу нэг сарын хугацаатай өмсдөг. Хасах 20 хэмийн хүйтэнд бараг 6 сар амьдардаггүй болохоор бас удаж байж болох талтай. Хэрвээ сайн куртканы тойм харьяа гэвэл  линкийг дараад үзээрэй.

Өөрийн туршлагасаа хуваалцахад, куртканы суганы дор цахилгаантай байвал сайн байдаг. Халууцаад энгэрээ задгай тавихыг ороход суганы цахилгаанаа нээгээд л болоо. Өмдөө авахдаа хүртэл хоёр хажуугаараа цахилгаантай байвал дулаахан үед бас салхи татаад амар байдаг. Миний хувьд -10 градусаас нэмэх 10 градусын хооронд гулгаж үзсэн болохоор энэ цахилгаантай хувцастай байхад их зүгээр гэж боддог. Өчигдөр гэхэд л хүйтэн цастай байсан бол өнөөдөр гулгахад дулаахан нартай байсан. Одооны хувцаснууд заавал зузаандаа биш салхи, нойтноос хэрхэн хамгаалж чадах нь илүү чухал болсон. Ингээд цанын хувцас авахад юуг анхаарахыг энэ линкээр орж үзээрэй.

Дүрэм

Уулын цанаар гулгахад нэгэн дүрэм байдаг тул мөрдөж байвал өөрт болон бусдад тустай. Миний хувьд Испани, Андорра, Канадад гулгаж үзсэн. Хамгийн найрсаг газар нь Канадын Банфф хот байсан. Зарим хүмүүс бусдыгаа хүндлэхгүй тал харагддаг гэхдээ их цөөн. Харин заримдаа лифтэнд дугаар ихтэй байвал ганцаараа явуу хүмүүс түрээд ороод, зай завсар ашиглаад хурдхан суудал дээр суучихаа бодно. Олуулаа явж байвал бусдыг хүлээгээд байдаг бас муу талтай.

Бид дөрвүүлээ гулгадаг болохоор дугаар ихтэй үед дөрвүүлээ нэг лифтэнд сууна гэхэд хэцүү байдаг тул хоёр хоёроороо салчихдаг. Энэ нь бусдад саад болохгүй мөн 4 хүний лифтыг хоосон явуулахгүй гэх мэт зүйлд хэрэгтэй. Лифтнээс буугаад зайдуухан шиг очоод хойноос ирэх хоёроо хүлээнэ. Лифтнээс буусны дараа бууж ирэх хүмүүст хүндрэл учруулж бас болохгүй.
Уулын оройгоос гулгаж буухдаа урдаа яваа хүнийг яаж ийж байгаад тойроод гарах хэрэгтэй. Иймийн тулд та өөрөө цанаар сайн гулгаж сурсан, хурдаа хянаж чаддаг байх хэрэгтэй. Зарим газар хурдаа сааруул гээд биччихсэн байдаг тул мөрдөх л хэрэгтэй. Ер нь гулгаж явахдаа энд тэнд бичсэн анхааруулгыг заавал мөрдөж байгаарай. Ялангуяа дөнгөж сурч байгаа хүмүүст зориулсан газруудад заавал хурдаа сааруулж, тэднийг хүндлэх хэрэгтэй. Дөнгөж машин жолоодож сурч байгаа хүний ард ороод сигналдаад байж бас болохгүй биз дээ. Хөөрхий зайлуул багшийн хэлсэн бүхнийг санахыг хичээн их л сандарч яваа шүү дээ.
Уулын замд олон ресторан, баарнууд барьсан байдаг
Андоррад оросууд олноороо ирж гулгадаг болохоор одоо орос хэлээр хүртэл анхааруулга биччихсэн байна. Арай л монголоор бичээгүй байна. Тэр үе ирэх л байх даа.

Хэрвээ анх удаа цана хөлөндөө углаж үзэж байгаа бол наад зах нь гурван өдрийн, харин өөрийн туршлагыг хуваалцвал зургаан бүтэн өдрийн хичээл заалгавал их сайн. Зургаан өдрийн дараа надад бүгдийг заагаад өгчихсөн. Хүүхдүүдэд айдас гэдэг зүйл байдаггүй болохоор бол харин гурав хоногт амархан сурчихна. Гулгаж сурсан ч гэсэн хааяа нэг хичээл заалгаж байхад бас гэмгүй.  Анхны хичээлээр лифтэнд яаж суух, буухыг заагаад өгнө. Бас гулгаж явахдаа бусдыг хүндлэх талаар сургаад өгдөг юм.

Андоррад испани, англи, орос хэлээр хичээл заадаг. Бодвол франц хэлээр ч хичээл заадаг байх даа. Энэ европын жижигхэн улс дөнгөж 80 мянга гаруй хүн амтайн 38 хувь нь каталан, 35 хувь нь испаниар ярьдаг ба гэхдээ бараг бүгд франц хэл ойлгоно. Бас португал хэлээр ярьдаг хүмүүс хүртэл бий.
Цасан зочид буудал

Би Канадад цанаар гулгах хичээл заалгасан болохоор багш нар нь үнэхээр сайн заадаг гэдэг ойлголт авсан. Хүүхдүүд маань Андоррад цанын хичээл заалгаж эхэлсэн, өнөөдрийн байдлаар бид дөрөв хар замаар (ногоон зам эхлэн сурагчдад, дараа нь хөх зам руу орно, тэгээд улаан, хамгийн хэцүүг нь хар зам) хэд хэдэн удаа уулын оройгоос буучихсан шүү. Хүүхдүүд маань гурван удаа нэг долоо хоногоор Андоррад, мөн нэг долоо хоног Канадад хичээл заалгасан. Одоо бол ёстой сайн гулгадаг болсон гэхдээ олимпийн аваргын хэмжээнд биш л дээ. Би ч өөрөө тэр хэмжээнд гулгаж чадахгүй ч мөн хар замаар бас гулгаад байх сонирхолгүй. Болж л өгвөл өөрт амраа бодон сайхан дуу аялаад л уулын оройгоос буух дуртайдаа.

Хэн нэгэн хүн цананаасаа уначихсан байвал заавал зогсож тусламж хэрэгтэй эсэхийг лавлах нь зөв. Ихэнх тохиолдолд хүүхдүүд хурдаа хэтрүүлээд цанаасаа салсан нь харагддаг тул өөрөөс чинь өөр туслах хүн ойр хавьд байхгүй бол заавал зогсоод туслаарай. Зарим нь ч ээж аавдаа эрхлээд хэвтчихсэн, тэд нар нь доор хүлээгээд л байж байхтай таарч л байсан.

Хурдаа заавал тохируулж гулгаж байгаарай энэ нь өөрийгөө болоод бусдыг гэмтээхгүй байхад тустай шүү.

Хэрвээ зогсож зураг дарах, амрах, найз нөхдөө хүлээе гэвэл гулгах замын голд биш хоёр хажуугаар нь зогсох ёстой шүү. Унаагүй л бол замын голд хэзээ ч зогсож болохгүй шүү. Цаашаа гулгаж эхлэхээсээ өмнө дээрээс бууж яваа хүмүүсийг ажиглаад доошоо гулгаж эхлэх хэрэгтэй. Өөрөөс чинь хурдан гулгаж байгаа хүн харагдвал тэднийг явуулаад өөрөө эхэлсэн нь дээр. Харин дөнгөж сураад гулгаж ядаж байгаа хүмүүсийг холоор тойроод, тэднийг айлгахгүйн тулд, үргэлжлүүлээрэй. Зогсохдоо нэг анхаарах зүйл бол хүн өөрийг чинь олж харахгүй газар, эргэлтэн дээр зогсож болохгүй. Гай болж нэг нь ирээд мөргөчихвөл хэн хэндээ гай болно. Гай газар дороос, гахайн модон дотроос гэдэг дээ.

Бага насны хүүхдүүдийг болж л өгвөл тойрч яваарай. Тэд нар цанан дээр хөлөө тавьж чаддаг ч хурдаа тохируулж сураагүй байдаг талтай. Шулуун зам харчихвал салхи татуулаад, хажуугаар нь ямарч том хүн явсан харахгүй шүү дээ. Бага насны гэснээс гадаад хүүхдүүд бараг хөл дээрээ зогсож чадав уу үгүй юу л цана углаад байдаг юм. Би анх харчихаад яасан мундаг хүүхдүүд вэ гээд дуу алдаад байсан чинь монгол хүүхдүүд бас морио унаад давхиад байдаг биз дээ. Амьдралын хэв маягын онцлог л юм даа.

Хувцасаа цаг агаартаа тааруулаад, цанаар гулгаж сураад, дүрмийг нь мөрдөөд сайхан амраарай.

Том охиныхоо Андоррад хийсэн видеог та бүхэнтэй хуваалцая.

@ Б.Жавхлан

Гэрэл зургыг @ Б.Жавхлан

Friday, 21 May 2010

Doll's Hospital in Lisbon

Лиссабоны Praça de Figueira-д Хүүхэлдэйн эмнэлэг байдаг юм. Хэрвээ хэн нэгэнд нь хүүхэд байхдаа тоглодог байсан хүүхэлдэй чинь хуучраад, шүүгээний чинь харанхуй буланд хэвтэж байгаа бол энд л авчирч, нүүр гарыг нь цэвэрлүүлж, үсийг нь хийлгээд, шинэхэн хувцас өмсүүлээд буцаагаад гэртээ аваачихад он удаан жил тоглох, аль эсвэл харж суухад урамтай нэгэн болоод гараад ирдэг юм даа.

Энд ганц эмнэлэг ч биш бас дэлгүүрээс хүүхэлдэй, хүүхэлдэйн модон байшин, гэрийн тавилга худалдан авахаас гадна дэлгүүрийнх нь дээр байдаг музейг бас үзэж сонирхож болно.

Some time ago a friend excitedly told me about the Doll's Hospital in Praça de Figueira in Lisbon!  When I was there I thought it was fantastic!  It would be a great place for me to work with or without salary.

In March I thought it could be a good place to buy a present for my soon to be 4 years old Darling Daughter.  I wanted (I did not know whether my daughter wanted or not) a big doll that DD1 can dress up with her old baby clothes.


When I saw all the dolls dressed in all different kinds of dresses I was overjoyed.  It would have been ideal for me to buy an Asian doll because I am Mongolian. DD1 already has a few dolls with blue and green eyes.  At that time the shop did not have Asian dolls but the owner said that in September they might have big Asian dolls, which could be 60cm high.  I can return and get another doll for my DD2's second birthday.


In 1830 an old lady called Dona Carlota sat in her small shop sewing dolls clothes, which children and their parents passing by were happy to see.  Since then the Doll's Hospital has been making and restoring children's favourite toys for almost two centuries.

Бараг хоёр зууны туршид энэ эмнэлэг ажиллаж байна. Анх 1830 онд Дона Карлота жижигхэн дэлгүүрийнхээ үүдэнд хүүхэлдэйн хувцас оёж суудаг байсныг нь хүүхдүүд, тэдний аав ээж нь байнга л хардаж байжээ.

The current owner Manuela Cutileiro, a former teacher and a very pleasant lady, runs the Doll's Hospital with her daughter Catarina.  She has been there for 20 years and knows almost everything about dolls: where and when they were made and how they can be restored.
 

On my first visit I saw a customer picking up her forty something years old doll from the hospital.  The doll had had treatment and she looked like new.  The lady bought a dress for her doll and took home her beautiful friend of many years.


If you have an old doll waiting to be treated you can take it there and they will give you a quote.  Just doing doll's hair could cost from €25 to €160 depending on the hair quality and style. But be patient because they do not have many "doctors" to treat dolls, so it could take some time.  There was a room full of dolls and teddy bears to be washed, restored and dressed.


Dolls' houses can be bought here with furniture, cutlery, crockery and inhabitants. The shop sells all different dress sizes and silk dresses for antique dolls. If you wish to dress up your doll during the carnival you can buy carnival clothes too.

Upstairs with the hospital they have a little museum of old dolls and toys which occupies an old school, and the belongings from the school were left there.  You can see an old typewriter, a record player and black and white photos of school children.  My family back in Mongolia used to have similar typewriter and record player.  The owner, Manuela, said that former school children visit the museum from time to time and are happy to see dolls and their old school items.

The hospital does not just restore dolls but they will also treat any size of teddy bear.  A big brown bear (almost 2m high) from the Natura shop was waiting for its treatment after many hugs and kisses from shop goers' children.

The Doll's Hospital is another treasure in Lisbon's city centre.  Here is the address:

Praça da Figueira, 7. Lisbon 1100-240
Tel: 21 342 8574
www.hospitaldebonecas.com

info@hospitaldebonecas.com

For full slide show click here

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails