After second time I managed to get the bag. I have seen these type of bags in many places but could not find suitable frame to make it. Last month I found it and made these princess' makeup bag.
Хоёр удаа хийж үзэсний эцэст нэгэн иймэрхүү косметикийн цүнх бий боллоо. Эхний удаад "зураг төслөө" гаргахдаа хэмжээг нь багадуулсан байсан учраас түгжээ маань томдчихсон юм. Иймэрхүү косметичкаг уул нь энд тэнд харж л байсан юм. Харин гол төмөр түгжээ нь олдож өгөхгүй байгаад байсан юм л даа. Өнгөрсөн сард дэлгүүрээс худалдаж авсан түгжээгээ ашиглаад нэгэн гүнжийн косметикийн цүнх бий боллоо.
