Браүнийз/ brownies гэдэг боов хийж идэх их дуртай л даа. Дэлгүүр, кафенд байгаа нь Delia Smith гэдэг хүний жороор миний хийснээс амт нь их л муу санагдаад байдаг юм Тэгсэн харин энэ боовыг чинь хичнээн ч янзаар хийж болдог юм байна. Саяхан Brownies, Linda Collister гэдэг хүний бичсэн номтой болж аваад өнөөдөр гурилгүй нэгийг нь хийж үзлээ дээ. Гэрийн гишүүдэд бүгдэд нь таалагдсан шүү
Орц: 300г сайн чанарын шоколад
150г давсгүй масло
50г какао, шигших/sifted
4 том өндөг
200г нарийн ширхэгтэй элсэн чихэр, миний хувьд 100 г байж болно
100 хушга, юмуу гэрт самар/pecan
Духовка 180С/350F/Gas4
Шоколадаа жижиглээд том шилэн саванд/pyrex жижиглэсэн маслотайгаа хамт хийгээд жижиг тогоонд бага зэрэг ус хийгээд плиткан дээр тавиад усаа халаагаад, байнга хутган шоколад, масло хайлуулаад какао нэмнэ.
Өндөгөө тусдаа саванд хийгээд хутгаад, элсэн чихрээ нэмээд хэмжээ хоёр дахин их болтол цахилгаан хутгагчаар/electric mixer хутгана.
Том төмөр халбагаар өндөг, элсэн чихрээ шоколадандаа хийж эвхэж/fold carefully байгаа юм шиг хутгаад дээр нь жижиглэсэн самраа нэмнэ.
Ингээд шарах шүүгээнийхээ тавиур дээр тавиад халаасан шүүгээндээ 25-30 минут болгоно.
Гаргаад 10 минут хиртэй болгоод дээр нь элсэн чихрийн цацлагаар цацаад, хуваагаад, цөцгийтэй идэж болно.