Sunday, 25 May 2014

Португалын амьдрал: Fátima, Фатима, мөргөлчдийн хот

2017 оны таван сарын 12-нд пап лам Франциско Фатима хотод Мариа үзэгдсэний 100 жилийн ойд хүрэлцэн ирж мөргөлчидтэйгээ уулзсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сая гаруй хүн энэ жижиг хотод бас хамт ирсэн. Энэ өдөр Рики Мартины концерт Лиссабонд болох байсан боловч нэг сараар хойшлогдож билээ.

Жижигхэн хотод сая гаруй хүн хүлээн авна гэдэг бол үнэхээр хэцүү. Лиссабоны зарим улсын байгууллагууд энэ өдрүүдэд хаагдаж, мөргөлчдөд таатай сэтгэгдэл төрүүлсэн байх. Дараа нь бүх юм дууссаны дараа энэ бүх хүмүүсийг буцааж зөөхөд, билет байсан ч унаа олдохгүй хүмүүс олноороо гомдол гаргаж байсныг ТВ-ийн мэдээгээр мэдээлж байсныг санаж байна.

Португал орныг зорьсон Өмнөд Солонгосын жуулчид гэхэд 2017 онд 100.000 хүрсэн гэж нэгэн уулзалтан дээр Өмнөд Солонгосын элчин сайд хэлж байж билээ. Энэ нь Лиссабон, Сеулийн хооронд шууд нислэг нээхэд ч болохгүй зүйл байхгүй баталж байсан.


хххххх
Европын баруун өнцөгт, Атлантын далайн эрэгт орших Португал орон дулаан уур амьсгал, далайн эргээрээ өвөл, зунгүй Европчуудын жуулчлах дуртай орны нэг болоод уджээ.  Зөвхөн далайн эргээс гадна улаан, цагаан, ногоон дарс болон порто дарс амтлах, голф тоглох нь олонтаа.

Мөн мөргөлчид сая саяаараа очдог Фатима хот бий. Лиссабоноос хойт зүг рүү цаг гаруй машинаар яваад хүрэх энэ хот руу явган, унаатай католик шашинтай мөргөлчид, жуулчид зочилно. 

1917 оны 5-р сарын 13-наас өмнө энэ хотыг хэн ч мэддэггүй байсан.  Харин энэ л өдөр хонь, хургаа хариулж явсан Люсия, Франциско, Жасинта гурван хүүхэд Онгоныг \Virgin\ харсан бөгөөд, 10 настай байсан Люсия л түүнийг юу хэлснийг сонсжээ.  Тэрээр, 6 сарын туршид сар болгоны 13-нд ирж байна гэж хэлснээс хойш 10-рсарын 13-нд бараг 70000 хүн цуглууласан гэдэг түүх байдаг юм байна.

Сүм дотор байрлах 3 хоньчин хүүхдүүдэд зориулсан хөшөө



Одоо жил бүрийн 5-р сарын 12, 13-нд, 10-р сарын 12, 13-нд  шил шилээ даран баригдсан зочид буудлууд мөргөлчдөөр дүүрнэ.  Зочид буудлынх нь нэр нь хүртэл Христос, Гэгээн Мария г.м. Библи, католиок шашинтай холбоотой.



Хөгшин, залуугүй ингээд өвдгөн дээрээ мөргөл үйлддэг замтай юм билээ
 Сүмийн мөргөл үйлдэх цагийн хуваариуд

 Бэлэг дурсгалын зүйлээс гадна лам нарын хувцас зардаг дэлгүүрүүд олон


Гэлэнмаа нар шашны дуу дуулж байсан

Олон зуун зочид буудлын нэг нь



Б.Жавхлан

Wednesday, 5 March 2014

Цастай, мостэй овол

Зарим хумуусийн хувьд овол дуусаж байхад минийх 3-р сарын 2-нд цаст уулын барааарснаар эхэллээ.

Монгол фонтгуй тул нэг иймэрхуу маягаар л бичих болж байна. Хулцэл очье. Болбол 2 усгийг бага хэрэглэхийг бодье.

Португалд карнавалын амралт эхэлж сургуулийн хуухдууд долоо хоног амрах болсноор бид гэр булээрээ Андорра улсын (Испани, Франц хоерын дунд хавчуулаастай жижигхэн улс) Ел Тартер тосгонд 14 цаг машинаар явж байж ирэв. Арай ч бас 14 цаг жолооны ард суусангуй. Мадридад амьдардаг найзындааа нэг хонож, тэдэнтэйгээ хооролдон, испани хоол амтлан, оройн Мадридаар зугаалаад наашаа дараа одор нь хулгийн жолоог залсан юм.

За явсаар байгааад, 2 охиндоо 2 кино замдааа узуулээд ирлээ. Уул нь ч хурдны замаар тоос татууулах амархан (за дааа эндхийн зам дээр ч тоос гарах бишдээ, худлаа бичээд юу гэхэв) л даа. Даанч сууулийн 2 цаг бол цагт 60 км хурдтай явбал бараг их юм болж байгаа юм даа.

Хилээр оронгуут бидний машиныг зогсоогоод паспорт шалгалаа. Урд нь явж байсан би их л онцгуй харагдсан бололтой доо :)

Энэ жил Андорраг цасаар дараагуй байнаа. Гэхдээ уул цасаар хучигдсан байлаа. Яаран буудалдаа орж, чемоданаа тавьчихаад, цана, цанын гутал холслох дэлгуур луу очсон чинь 7:30- д олон уфлчлуулэгч байна гээд хаалгаа барьчихлаа. Уул нь 8 цагт хаах юм л даа. Мвргааш оглоо нь нойроо хумслан байж эрт очиж цанаа аваад, лифтны билетээ бас худалдаж аваад 2 охиноо цанаар гулгах хичээлд нь хургэж огов. Эхний одор учир 10 цагаа 11:30 хуртэл, дараа нь 1:30-3 цаг хуртэл хичээлтэй. Маргаашнаас нь хичээл хэвэндээ орж 10 цагаас 1 цаг хуртэл хичээллэлээ. Одорт 3 цагийн хичээл 5 одрийн турш 2 хууухдийн групп сургалт нийлээд 238 евро болж байна. Энэ нь англи хэлээр явагддаг анги юм. Энд бас испани хэл дээр сургалт явуулна. Магадгуй франц хэл дээр сургалт явагддаг байх.

Friday, 22 November 2013

Monte Estoril photo shoot

Хэдэн сарын туршид зургийн аппарат маань шургуулганд амарсан юм.  Нэг өдөр хэдэн ФБ-р зураг авах сонирхолтой хүмүүс уулзалдаж Монте Эшторил хотын зураг авахаар тохиролцлоо. Ажилгүй ч гэсэн заримдаа надад зарим нэгэн арга хэмжээнд оролцох боломж гардаггүй ч цаг заваа чөлөөлөн байж энд амьдардаг хэдэн гадаадын хүмүүстэй уулзаж, кофе уун, өөрсдийгөө танилцуулж, зургийн аппаратуудаа сонжиж, бас группын ахлагчаасаа зөвлөлгөө авч 2 цаг гудамж метерлэх ажилд гарлаа.

Монте Эшторил гэж Атлантын далайн эргийн ойролцоох жижиг хотын нэгэн хэсгээр эргүү юм шиг баахан тэнэж, 100 гаруй зураг дарлаа. Сонин байшин барилгын зургийг нилээн зургийг аппаратын санамжид хийчихлээ.  Бас хэд гурван хүмүүсийн зургийг мэдэгдэлгүй дарж чадав.

Тэр жижигхэн хотод Хөгжмийн музей байна.  Их сонин хэлбэртэй байшин, том ч цэцэрлэгтэй юм даа.

За ингээд хэдэн зураг дарсныг минь тавтай сонирхоно уу.

Цэцэрлэгийн сандал


Португалд гудамжны нэрийг плитан дээр бичих нь элбэг. Энэ нь 16-р зуунд арабаас орж ирсэн урлаг юм.

 Энэ өдөр олон мопед дугуйтай тааралдсаны нэг нь. Энэ зурагнуудыг яаж зөв байрлуулахаа хайгаад олсонгүй уучлаарай. Хүзүүний дасгал хийгэд зүгээр байж магадгүй


Иймэрхүү л жимс, ногоог оршин суугчид худалдан авна.  Ихэнхдээ энэ дэлгүүрүүдийг нилээд настайвтар хүмүүс ажиллуулна.


Цэцгийн дэлнгүүрийн гадаа. Удахгүй зул сар болох гэж байгаа болохоор улаан цэцэгнүүд дэлгүүрийн лангуунд олноороо зарагддаг юм. Гэрийн тэжээвэр амьтдад муу талтай гэж уншиж байсан юм байна


Хэн нэгэн их л завтай байсан юм шиг байгаа юм.



Байшингаа нэрлэх нь бас элбэг байдаг юм


Энэ шат их сонирхол татсан бололтой


Хөтлөлцөн өглөөгүүр алхаж яваа дунд насны хоёр


Энэ их үнэтэй цайны дэлгүүр байсан. Гүцнүүд нь бол их сайхан ч, бас үнэтэй. Зураг авангаа бас дэлгүүр хэсээд амжсан шүү. Эмэгтэй хүн юм чинь яаж зүгээр өнгөрөөд гарахав дээ.


Тэнгэр бүүдгэр байсан болохоор энэ залуу сөфинг хийхээр явах гэж байна билээ.


Нэгэн айл балконоо цэцгээр чимэглэжээ


Хуучин эд зүйлс зардаг дэлгүүрийн эзэн\худалдагч нь гадаа төгөлдөр хуурын сандал дээр сууж байхад нь энэ зургийг дарсан юм


Нилээд юм үзсэн балкон байна билээ


Португалын шуудангийн хайрцаг. Их Британийнхтай төстэй байсан юм.


Хөгжмийн музейн өмнөх  талбай


Плитан дээр зурсан байх нь их элбэг байдаг юм


Музейн дотор

Музейн гадаа

Хаалганы бариул


Сонин зарах цэг. Энэ хотод гадаадынхан олноор амьдардаг болохоор олон хэлийн сонин их зарагдана


Байшингийн хана


Уул нь хоёр даль мод байгаа юм. Нэгийг нь нүцгэлчихсэн, бодвол хорхой шавьжинд идэгдсэн байх. Цаад талынх нь болохоор ид цэцэглээд, урд талынхаа модыг гоёоод байгаа юмаа


Байшингийн нэрээ ингээд биччихжээ


Дэгээ зүүгээр нэхсэн даашинжтай, донжтой мод. Оливийн мод байсан байхаа. Улсын  хамгаалалтанд байдаг хүндтэй мод юм


Энэ модыг юу ч үгүй дотроос нь идчихсэн байна билээ.


Нэгэн баян айлын байшингийн гаднах төрх



Хашааны хана


Ажил тарсны дараа Сүпер. Энэ пивоны рекламууд их таалагддаг юм. Гэхдээ би пиво уудаггүй л дээ. Үнэрийг нь авч чаддаггүй юм


Намрын хэсэгхэн өнгийг энэ жижигхэн цэцэрлэгээс олж хараад хичнээн их баярлав аа


Орон нутгийн бизнесийг ингээд самбар дээр биччихсэн байна билээ


Уул нь энэ хоёр хүнийг танилцуулчихвал зүгээр юм болов уу гэж бодож суусан юм. Эрэгтэй нь нохойгоо хараад завгүй, эмэгтэй нь тамхи татах гээд завгүй

Thursday, 15 August 2013

Sightseeing in London, Лондонд өнгөрүүлсэн өдрүүд

Найман сарын эхээр Лондон хот руу гэр бүлээрээ явж хоёр охиндоо Лондонгийн зарим нэгэн сонирхолтой газруудыг үзүүлсэн юм. Лондонд юм үзнэ гэдэг ч үнэ нь ч дийлдэхгүй юм даа.  Зөвхөн галт тэргээр нэг цаг орчим галт тэргээр Лондон ороход 2 хүүхэд, 2 том хүн гээд 60-аад фунт төлүүлчихлээ.

Лондон хотын амьтны хүрээлэн үзэхэд 88 фунт авч байна. Үгүй нээрээ жуулчид ч хөөрхий юм даа. Нутгийн хүмүүс болоод энд тэндээс оноо цуглуулах аргаар хямдхан, аль эсвэл үнэгүй үзчихдэг юм байна.

За ингээд хэдэн зураг том охинтойгоо зургийн аппаратаа булаацалдан байж дарсан зургаа сонирхуулья.

High Holborn-д байдаг Кимчи, Солонгос ресторан. Энэ рестораны хаалгыг Лондон ирэх болгондоо татаж байгаа даа.

 Өдрийн хоолны дараа Гринвич орж, хоёр охиндо Cutty Sark гэдэг 1869 онд баригдсан онгоцыг үзүүлсэн юм. Энэ нь дууриамал нь, жинхэнэ нь шатчихсан юм.  Энэ онгоцоор Азиас цай зөөж байсан юм.
Энд ирснийх гээд юм үзье гэвэл бараг долоо хоног ч багадаж магадгүй. Хүүхдүүд бага болохоор бүгдийг үзүүлнэ гэж юу байхав дээ. Нөгөө хоёр маань ч ядраад байна энээ тэрээ гээд бөөн юм болно. 30 минут алхаад, энэ байшинд тэдэн онд баригдсан, энд ийм тийм юм байдаг гээд л болоо. Түргэн хоолны үйлчилгээ шиг л юм болох шахсан.

Зөвхөн байшин барилгынх нь зургийг дараад яваад байхад л ганц өдөр хангалтгүй байгаа юм даа. Харин ойрхон байсан номын дэлгүүрийн кафенд орж цай уувал зүгээр шүү. Хүн багатай, ном уншингаа цайгаа уучихаад гарна гэсэн үг л дээ

 За ингээд 4 фунтээр билет аваад усан онгоцонд суугаад хотын төв рүү хөдөллөө.  Бараг нэг цаг хэртэй үргэлжилсэн аялал маань Лондон хотын гол гүүрэн доогуур гарсан юм. Америкчууд энэ гүүрийг худалдаж авлаа гэж бодсон чинь өөр гүүр авчихсан юм даа зайлуул.
 
Европ тивийн хамгийн өндөр барилга усан онгоцны цаана харагдаж байна.  25 фунтээр энэ байшингийн дээд давхраас хотыг харж болох юм билээ.  Баригдах гэж нилээд ч их хөрөнгө мөнгө зарцуулсан даа.  Британчуудын мөнгөөр биш арабуудын мөнгөөр боссон байшин юм шиг байгаа юм. 




 

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails