Сар гаруй өмнө ойролцоох далай руу харсан кафенд орж өдрийн хоолондоо Строганоф захиалсан юм. Далай сайхан харагдаж байсан ч хоол маань амттай байж чадаагүй билээ. Тэгээд өөрийн хувилбараа хийж тэдэнд аваачиж амсуулах юм шүү гэсэн бодол төрж байснаа нуух юун. Өнөөдөр хийсэн строганофаа тэдэнд аваачиж амсуулаагүй л дээ.
Today I cooked simple stroganoff and my daughter was telling that she has rice with heart shapes but about this a bit later. You will need:
700g lean chuck steak (I like using chicken breasts, faster to cook)
2 large onions, cut into half-moon shapes
50 g butter
275 ml wine or cider (I used chicken stock)
450g mushrooms
275 ml soured cream
freshly grated nutmeg (gives best taste for this meal)
salt and fleshly milled black pepper
700 г үхрийн мах, тахианы махаар хийхэд хурдан болдог юм
2 том сонгино, тал саран хэлбэртэй хэрчинэ
50 цөцгийн тос
275 г дарс, би өөрийн хийсэн тахианы тунгалаг шөлөө хэрэглэсэн
450 г мөөг
275 г шингэн цөцгий
задь, үрсэн
бага зэрэг давс, перец
You can follow Delia's instructions here. I used to shape rice with these
triangles which you can buy in Goyo-Ya shop in Cascais.
Хайруулын тавгаа бага зэрэг халаагаад 50 г тосоо хайлуулаад сонгиноо шаргалттал шарна. Шарсныхаа дараа өөр тавганд суллаад хайруулын тавгандаа махаа хийгээд бор болтол нь шарсныхаа дараа махан дээрээ сонгино, дарсаа хийгээд болгоно. Дэлиягийн заавраар бол их л удаан чанадаг юм. Миний хувьд бол тахианы мах хурдан болдог болохоор 30 минутын дараа мөөгөө хийгээд болгоно. Болсных нь дараа цөцгийгээ задьтай хамт хийгээд, зөвхөн халаагаад л идэхэд бэлэн болно.
Строганофаа будаатай, салаттай идээрэй. Будаагаа юугаар ч хэв оруулж болно. Япончууд энэ гурвалжинг их хэрэглэдэг юм. Охин маань аавдаа, би зүрхэн хэлбэртэй будаа идэж байна гэж их л сонирхуулан хэлж билээ. Хүүхдэд ямарч байсан хоол идэх дурыг нь хүргэсэн хөөрхөн арга юм.
No comments:
Post a Comment