Энэ долоо хоногт цаг агаар арай сэрүүн байсан болохоор хүнсний зах дээрэс бараг 2.500г гүйлс \абрикос\ аваад чанамал хийхээр боллоо. Нэг кг гүйл 2.50 цент байв уу даа. Зарим номонд жимсээ угаагаарай гэсэн байдаг юм миний хувьд бол угаагаагүй, яагаад гэвэл тэртэй тэргүй хэдэн цаг чанагдах жимсний төлөө би бас ус үрээд яахав дээ.
Жимсний нэрүүдийг монголоор бичээд байгаа нь болохоор 5 хэлний \англи,монгол, орос, солонгос,хятад\ зурагт толь бичиг Монгол яваад ирэхдээ аваад ирсэн дээ л байгаа юм.
Солонгос, хятадыг нь хэрэглээд юу л болов гэж, ямар мэдэх ч юм биш, гэхдээ бусад гурван хэл нь их хэрэгтэй байсан болохоор 29800 төгрөг төлөөд, дээрээс нь илүүдсэн ачааны 100 евро төлж байж авчирсан их л үнэтэй хэдэн номнуудын маань нэг дээ.
Хэдэн нэр монголоор мэдэж байвал зүгээр юм уу даа. Бас тэгээд хоёр охиндоо ч зааж өгч суухад шийр зугаа даа.
За ингээд жимсээ дөрөв хуваагаад, аль эсвэл бүр жижиглэж ч болно, 550г устай том тогоонд хийгээд хийгээд жимсээ зөөлөртөл нь чанана. Зөөлөрсөн хойно нь 2.500 г элсэн чихэр хийгээд хэмжээ нь бараг хоёр дахин багастал чанах хэрэгтэй. Хэт их чаначихвал чанамал маань хэт өтгөн болох талтай шүү.
Жимс, элсэн чихрийн харьцаа адилхан байхаар жоронд бичсэн байдаг юм. Би харин энэ удаад 2 кг элсэн чихэр хийсэн. Элсэн чихэр нь бага байвал эрүүл мэндэд зүгээр юм уу даа.
Чанамал хүрч байх хооронд цэвэр шилээ халуун шарах шүүгээнд хийж бүлээн болгоод бүлээвтэр чанамалаа шилэндээ хийж гялгар уутаар таглаад, резинээр амыг нь битүүлнэ. Хөрснийх нь дараа таглаад харанхуй хүйтэн газар хадгална. Хоёр жилийн дараа идэхэд ч зөв зүгээр байж л байна.
Гүйлсний чанамал хийж байх үедээ бас гадил \banana\, хасарваань \dates\ жимстэй хоёр төрлийн боов бас хийгээд амжчихсэн юм. Ингэж хийгээд хөлдөөчихөөд цай уух үеэрээ гаргаж гэсгээгээд идэхэд зүгээр байдаг юм
маш сайхан санаа байна .. их зүгээр сэдэв байна .. их баярлаала
ReplyDeleteэнэ бичлэг бичихэд садаа болоод байгаа үг үсэг бичдэг юмаа авчуул би чамтай их чталж баймаар байна шүү