Monday, 15 October 2012

Creche bag

In two weeks time I am going to visit my sister in Rome. Of course, I need some preparation for the visit, shopping - a big excuse. However, my sister asked me to make for her a year old daughter creche bag. She needed two of them and after two weeks of deciding what to make here are my results.

I used motives from Tone Finnanger Crafting Springtime Gifts. 



Sorry about photos.  Some times it is strange when I take photos by my mobile. You can have some neck exercises.

Monday, 17 September 2012

Embellishments

This August I had been quite busy but spent some time on the net to find some inspirations.  There are plenty of people how are very talented and here are some of my work inspired by them.
Өнгөрсөн найман сард нэг их завтай байгаагүй ч гэсэн интернетээс ямар нэгэн адал явдал хайж цаг хугацааг өнгөрүүлсэн юм.  Их л олон авьяаслаг хүмүүс дүүрэн байна.  Тэдний зарим нэгэн санааг хэрэгжүүлсэнийг харна уу.

This collar was in demand after making something similar to my DD1.  My DD2 came to me and said "Mummy, where is mine!"

Бага охиныхоо платьег гоёсон байдал.  Сайндаа ч гоёгүй л юм л даа. Том охины платьены захыг гоёсны дараа бага охин их л "ууртайгаар минийх хаана байна" гэж асуусных нь дагуу яалт ч үгүй ацан шалаанд орж юм нэгэн бүтээгдэхүүн гаргасан юм.  
 To make this collar I needed to do shopping to buy some pearls.  Not too bad but better than nothing.
Дэлгүүр орж сувд худалдаж авсны дараа гараас гарсан бүтээгдэхүүн


A simple T-shirt with little embellishments to be worn.

 Энгийн нэгэн футболкыг иймэрхүү байдлаар бас өмсөж болох юм л даа.
 This is a very special embellishment which my sister bought for my in Italy.  Eigth euro T-shirt looks like almost for 80 euros :)
Найман евроны үнэтэй футболка бараг 80 евроны үнэтэй болсон нь :)

Saturday, 1 September 2012

Embellished collar

While in holiday in England I embellised my daughter's white dress.  My tip is make sure that you mark at the begining in this way that you do not have to start again.

Friday, 29 June 2012

Oven gloves

In May when I was at the Arlanda airport in Sweden I saw a heart shaped oven gloves for sale.  I did not buy it because I thought that I can make it.  After almost two months I made two different colours.


On 7 July, Saturday and 12 July, Thursday I will teach these two hearts.

Sunday, 17 June 2012

Vietnamese lunch

 June Asian lunch went very well.  Only four of us had Vietnamese Summer rolls.  Chan and I went to shopping and spent about 20 euros for ingredients.  Some ingredients Chan brought from home, like rice paper and sauces.


 Lunch was ready to be served. Green salad, prawns, rice vermichelli, cucumber, peanuts, sauces, juices, pork and bowl of water.

Bowl of soups.  Chan boiled pork, took pork out and added tom yum sauce. Before serving she put some prawns.

Before wrapping we needed to put rice paper on bowl of water for couple of seconds and wait a bit and start wrapping.


 Now it is ready to eat.  Delicious!
For dessert we had not very Vietnamese dessert - forest fruit crumble with cream and ice cream. 

Saturday, 9 June 2012

A very good housewife

Last Thursday was a holiday in Portugal and schools and kindergardens were closed.  Girls stayed together and played all day.  The DH was at work, his office does not always follow Portuguese holidays.  Nevermind, he was busy with his work, girls were busy with they play, because I recently bought for them a dress for their Barbie.  My friend Ai-Chan made this beautiful dress. 

Энэ долоо хоногт цаг агаар арай сэрүүн байсан болохоор хүнсний зах дээрэс бараг 2.500г гүйлс \абрикос\ аваад чанамал хийхээр боллоо. Нэг кг гүйл 2.50 цент байв уу даа.  Зарим номонд жимсээ угаагаарай гэсэн байдаг юм миний хувьд бол угаагаагүй, яагаад гэвэл тэртэй тэргүй хэдэн цаг чанагдах жимсний төлөө би бас ус үрээд яахав дээ. 

Жимсний нэрүүдийг монголоор бичээд байгаа нь болохоор 5 хэлний \англи,монгол, орос, солонгос,хятад\ зурагт толь бичиг Монгол яваад ирэхдээ аваад ирсэн дээ л байгаа юм.  


Солонгос, хятадыг нь хэрэглээд юу л болов гэж, ямар мэдэх ч юм биш, гэхдээ бусад гурван хэл нь их хэрэгтэй байсан болохоор 29800 төгрөг төлөөд, дээрээс нь илүүдсэн ачааны 100 евро төлж байж авчирсан их л үнэтэй хэдэн номнуудын маань нэг дээ.

Хэдэн нэр монголоор мэдэж байвал зүгээр юм уу даа. Бас тэгээд хоёр охиндоо ч зааж өгч суухад шийр зугаа даа.

За ингээд жимсээ дөрөв хуваагаад, аль эсвэл бүр жижиглэж ч болно, 550г устай том тогоонд хийгээд хийгээд жимсээ зөөлөртөл нь чанана.  Зөөлөрсөн хойно нь 2.500 г элсэн чихэр хийгээд хэмжээ нь бараг хоёр дахин багастал чанах хэрэгтэй. Хэт их чаначихвал чанамал маань хэт өтгөн болох талтай шүү.

Жимс, элсэн чихрийн харьцаа адилхан байхаар жоронд бичсэн байдаг юм. Би харин энэ удаад 2 кг элсэн чихэр хийсэн. Элсэн чихэр нь бага байвал эрүүл мэндэд зүгээр юм уу даа.


Чанамал хүрч байх хооронд цэвэр шилээ халуун шарах шүүгээнд хийж бүлээн болгоод бүлээвтэр чанамалаа шилэндээ хийж гялгар уутаар таглаад, резинээр амыг нь битүүлнэ. Хөрснийх нь дараа таглаад харанхуй хүйтэн газар хадгална. Хоёр жилийн дараа идэхэд ч зөв зүгээр байж л байна. 

Гүйлсний чанамал хийж байх үедээ бас гадил \banana\, хасарваань \dates\ жимстэй хоёр төрлийн боов бас хийгээд амжчихсэн юм.  Ингэж хийгээд хөлдөөчихөөд цай уух үеэрээ гаргаж гэсгээгээд идэхэд зүгээр байдаг юм




Saturday, 19 May 2012


Улаанбаатар их сургууль, Монголын Үндэсний Чөлөөлт Зохиолчдын Холбоо болон зохиолч Ж.Бямбын гэр бүл хамтран Улаанбаатар их сургууль дээр 2012 оны 5-р сарын 16-нд “Жигжидийн Бямба ба ХХ зууны Монголын хүүрнэл зохиол” сэдвээр их сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хуралд МУИС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, МУБИС, Гурван-Эрдэнэ БДС-ийн оюутнууд арван илтгэл тавив.

Оюутнуудын тавьсан илтгэлээс харахад Ж.Бямбын Гурамсан Хорвоогийн нэг болох “Хорвоогийн Өнгө“ оюутнуудын илтгэлийн гол сэдэв нь байсан юм. Уг роман анх 1971 онд хэвлэгдэн гараад тухайн нийгэмд шуугиан дэгдээж байсан зохиол билээ. Мөн “Үнэний Хорвоо” роман нь социализмын үеийн сайд, дарга нарыг ажлыг шүүмжилж, нийгмийн дутагдал, доголдол, согогийг илрүүлсэн зохиол байсныг Л.Скородумова бичсэнийг Э.Базарханд илтгэлдээ дурджээ. Ер нь Ж.Бямбын бичсэн тууж, өгүүллэгүүдийн дүр дүрслэл, уран сайхны онцлог, зохиолчийн ертөнцийг үзэх үзлийг илтгэлүүддээ харуулахыг оролджээ.

МУИС-ийн Ц.Ариунтуяагийн бичсэн “Хайрын тухай дууль” туужийн дүрийн сэтгэл зүй” илтгэл 1-р байранд шалгарч Өргөмжлөл, 300,000 төгрөгийн шагнал хүртэв. 2-р байранд Улаанбаатар сургуулийн Ч.Энхчимэгийн бичсэн “Жигжидийн Бямбын туурвил зүйн өсөлт” илтгэл шалгалтч, Өргөмжлөл, 150,000 төгрөг, 3-р байранд МУБИС-ийн Г.Батзаяагийн “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэл шалгарч Өргөмжлөл 100,000 төгрөгөөр шагнуулав.

Ц.Ариунтуяа илтгэлдээ, зохиолч “Ж.Бямбын бүтээлүүд ч зөвхөн социалист хөдөлмөрт уриалан дуудсан өнгөц гүехэн санаа бүхий зохиол биш бөгөөд... “Хайрын тухай дууль” бүтээл нь хүний амьдралын мөнхийн сэдэв болох хайр сэтгэлээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулахдаа буддын гүн ухаан хийгээд сэтгэл судлалын олон асуудлыг хөнджээ.” Ингэж хөндөхдөө “Зохиолд дүрслэгдэж буй гурван хүний сэтгэл зүйн асуудал бол... өнөөгийн нийгэмд ч энэ асуудал хурцаар илэрч байгаа нь энэ зохиол үнэ цэнээ алдаагүй байгаагийн баталгаа” гэж дүгнэжээ.

Ч.Энхчимэг, зохиолч Ж.Бямбын “Хэргийн мөрөөр”, “Домгийн мөрөөр”, “Цагаан мөр” гэдэг гурван ойролцоо нэртэй 1957 оноос 1981 оны хооронд бичсэн өгүүллэгүүд дээр нь зохиолчийн “туурвих чадвар хэрхэн хөгжиж, нас ахихын хэрээр мэдлэг боловсрол хуримтлагдаж, туршлагажин бүтээл туурвил нь утга агуулга, дүр дүрслийн хувьд хэрхэн өссөн зэргийг нь тодруулах” зорилт тавьсан байсан.

3-р байрт шалгарсан Г.Батзаяа илтгэлээ “Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” романы уран сэтгэлгээ” илтгэлдээ “зохиолч зохиолын дүрүүдээ тодотгохын тулд амьтантай адилтгаж, зүйрлэсэн уран дүрслэлүүдтэй... дүрийг таньж зохиолын үзэл санааг ойлгоход ихээхэн түлхэц болдог” гэжээ. Зохиолч “бие төрх, байгаа байдал зэргийг амьтнаар шууд зүйрлэн бичжээ”. “Дэгдээхэй дагуулсан шувуу шиг, хараацайн даль шиг хөмсөг, хотонд эргэсэн чоно, эргүү хуц” г.м. амьтдаар төлүүлэн дүрслэхдээ Монголчууд тухайн амьтантай хэрхэн харьцдаг болгон бэлгэдэл, ёс заншлыг гүн гүнзгий бодож дүрсэлсэн нь илт байна” гэж дүгнэжээ.
Энэ уралдаан нь хоёр дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд ирэх жил зохиолч Ж.Бямбын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Ер нь энэ үйл ажиллагааны зорилго нь зөвхөн зохиолч Ж.Бямбын амьдрал, уран бүтээлтэй холбоотой илтгэл тавиулаад зогсохгүйгээр жил бүр зохион байгуулж монголын уран зохиолд хувь нэмрээ оруулсан зохиолчдын талаар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл тавиулж байх зорилготой юм.

Wednesday, 9 May 2012

How to communicate and build reputation in Asia?

Азид яаж холбоо харилцаа тогтоож, нэр хүнд олох вэ гэсэн лекцэнд суулаа.  Гонконгд байрладаг SPRG Strategic Public Relations Group Limited-ийн захирал Ричард Цанг, ихэнхдээ Хятад яаж Европын компаниуд бизнес хийж болох тухай ярьсан юм. Энэ хүн Монголд зургаан сар болоод нэг очдог гэж хэлж байна.  Мэдээж түүний айлчлал Монголын говьд өрнөж байгаа уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Монголд айлчлах үедээ Чингис хаан зочид буугаад өглөөний хоол идэхэд нээг их том зааланд ганцхан нарийхан ширээн дээр хоолоо өрчихсөн байдаг гэж хэлж байна билээ. Энэ мэдээг долоо хоногийн дотор 2 хүнээс сонссон юм. манай урдаа барьдаг том зочид буудлын дүр төрх ийм л байна даа.  Арай өөдтэй зочид буудал байдаг л байх даа.

Ер нь бол Азийг дөрвөн группт хуваажээ. 1-рт группт Хятад, Гонконг, Тайван, 2-р Өмнөд Солонгос, Япон, 3-рт Филиппин, Малайзи, Сингапур, Индонези, 4-рт Энэтхэгийг оруулжээ.  Энэ зах зээл бол 3,5 тэр бум хүн амтай, хамгийн том зах зээл гэж хэлж болно.

Тус бүр өөр өөрийн бизнесийн соёлтой орнууд юм.  Наад зах нь гар барихаас эхлээд л тэдний тухай ярьж болох байх. 

Оросын Rusal гэдэг хөнгөн цагааны компани Гонконгд үйл ажиллагаа явуулж байгаа тухай танилцуулахдаа, энэ компаниас өмнө оросын тухай мэдлэг ховор, байсан ч таагүй мэдээлэлтэй байдаг байжээ.  Компанийнхаа зар сурталчилгааг хэвлэл мэдээллээр цацалгүй харин шууд хүн амд хүрэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  Орос ардын дуу бүжгийн чуулгыг аваачиж тоглуулсан, ТВ-ийн нэвтрүүлэг хийхэд дэмжсэн, сэтгүүлчдийг Орост аваачиж үйлдвэрээ танилцуулсанаар эхний жилдээ 2000 гаруй удаа тус компанийн тухай хэвлэл мэдээлэлээр ярьжээ.  Хоёр дахь жилдээ 1600 удаа хэвлэл мэдээллээр цацагджээ. 


Энэ их сонирхолтой юм яагаад зөвхөн хэвлэлийнхэнд санхүүгийн дэмжлэг өгөлгүйгээр шууд хүн амд хүрсэн үйл ажиллагаа явуулжээ.  Ер нь тэгээд ямар ч хэмжээний компани бай гэсэн мөнгөнийхөө хэмжээгээр хүн амд хүрсэн үйлчилгээ явуулбал сэтгүүлчид тухайн компанийн тухай бичихээс өөр аргагүй болох юм байна. 

За ингээд энэ бүхнийг яагаад бичээд байнаа гэвэл Монголд ажиллаж байгаа гадаадын компаниуд хүнд амд зориулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж өгч байна уу.  Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагууд зөвхөн гадаадынх ч биш бас монголын том том корпорациудыг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.  Нэг компани барьж чадахгүй бол олон компаниудтай нэгтгээд тэдний хөрөнгөө цэцэрлэг бариад, тухайн компанийн нэрээр цэцэрлэгээ нэрлэвэл тус компанид илүү их зар сурталчилгаа болох юм уу даа.

Monday, 7 May 2012

Өндөр технологийн тухай Стокгольмд сонссон нь

Өнгөрсөн бямба гаригт Стокгольм хотноо өндөр технологийн парк, өндөр технологийн тухай сонсоод ирлээ.  Энэ нь миний салбар биш болохоор жирийн өдрүүдэд энэ талаар сонсоод, уншаад байхгүй ч их сонирхолтой илтгэл тавьсан хүмүүст талархлаа.  Мань мэтийн энэ талаар ямарч мэдлэггүй хүмүүст зориулан хөнгөвчилсөн нь бүрч ойлгомжтой байсан юм.  Доорхи зураг дээр илтгэл тавьсан хүмүүс, 80 гаруй хувь нь докторын зэрэгтэй.  Манай монголчууд ч мундаг юмаа.  Монголоос, Унгараас, Голландаас, Англиас, Ирландаас, Германаас ирсэн эрдэмтэд.

Монголд таван газар шинжлэн ухааны парк байгуулах гэж байгаа юм байна.  Гэрэл зураг
муу гарчээ. Уучлаарай


Бас нэг өөр шинэ юм үзсэн минь бол Шведэд анх удаа хөл тавьсан минь энэ билээ.  Бүтэн сайны өглөө Стокгольмын төвөөр гудамж хэмжив.  Их сайхан хот байна.  Европын хөгшин орон юм болохоор хэдхэн цагийн хооронд мэдээж үзэж амжихгүй. 

Хотын гудамжаар зугаалж явтал хуралд оролцсон, илтгэл тавьсан 4 хүүхэнтэй дайралдлаа.  Таван хүүхний гурав нь доктор цолтой, усны биологи, экологийн биологи анагаах ухаанаар доктор, ёстой мундаг хүүхнүүд шүү.  Надад тийм доктор цол байхгүй. Цаашид сурья гэж бодсон ч эд нар шиг мундаг нарийн мэргэжлээр ч арай дөнгөхгүй л дээ. 

Гэртээ буцаад ирсэн чинь хоёр охин минь намайг их санасан байна.  Том нь бүр таныг зөндөө санасан гээд тэврээд салдаггүй.  Одоо яанаа, долоо хоногийн дараа бас хоёр зулзагаа орхиод Монгол хоёр долоо хоног явна. 

Дахиад Стокгольмд өнгөрөөсөн гурван өдрийнхөө тухай тодорхой бичнэ ээ.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails