Хуучнаар бол намын дээдийн, тухайн үеийн нэрээр 1993 оныхоор бол Нийгэм судлалын Академийн сэтгүүлчийн ангид арван хүн элссэний нэг нь П.Алтанцэцэг эгч байсан юм. Уугуул нутаг Завханых, шүлэг бичдэг, ер нь манай ангийнхан надаас бусад нь бүгд шүлэг бичдэг байсан юм. Одоо ч бичиж л байгаа байх.
Алтанцэцэг эгч олон жил Монгол телевизийн босгыг элээж, олны сэтгэлд хоногшсон олон нэвтрүүлэг хийснээс үүний нэг нь болох "Алтанд мордсон эрчүүд" нэвтрүүлэг нь Балдорж сангийн тусгай шагнал хүртжээ.
Олон жил тасралтгүй нэг байгууллагад ажиллаж амжилт гаргасан ангийн эгчдээ баяр хүргэе. Шагналаа Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатаас хүртсэн бололтой.
No comments:
Post a Comment