Sunday 7 August 2011

More bags


After months not going to my sewing room I made new bags for summer.  One is not quite finished but with a blue flower shoulder bag I am happy.  Usually, I am always happy with my results.  But sometimes I have to redo pattern again and again.  One which I am working on now soon I will be ready to show you. 

Хэдэн сар оёдлын өрөөндөө ороогүй байж байгаад саянаас хэдэн цүнх оёлоо.  Зарим нь ч гайгүй сайхан сэтгэлд таараад, заримыг нь хэд дахин хийх хэрэг гарч байна. Зүүн гар талд тань байгаа бол сэтгэлд хүрсэн цүнх болсон. Одоо бас өөр нэг цүнх хийх гээд хэд дахин ажил болоод 2 хонож байна. 

This red one is not finished yet.  Have to think about what kind of handle it will have.  In the photo it looks nice but I am not 100% satisfied with the result.

Энэ улаан цүнх арай л дуусаагүй байгаа юм.  Ямар бариул хийхээ одоохондоо шийдээгүй байна.  Зурган дээр их дажгүй харагдаж байгаа боловч, сэтгэлд арай л хүрээгүй байгаа юм.


Among all of these I hemmed several trousers, sewn some buttons for shirts.  My machine was busy too.  She had a long rest at the beginning of the summer and it is working hard now.  While I was working put some music on and sang songs.  Life is Beautiful!

Цүнх оёхын хажуугаар өөрийнхөө болон нөхрийнхөө хэдэн өмдны шуумгыг оёлоо.  Бас хэдэн цамцны товчийг ч хадлаа.  Нилээд хэдэн сар "Намайг оёоод өгөөчээ" гээд гуйгаад байсан юм.  Оёдлын машин маань ч ажилд ороод дуу нь хүртэл сайхан байгаа юм.  Хажуугаар нь бас монгол дуу тавьчихна.  Үе үе тэрнийгээ дагаж дуулаад, амьдрал сайхан!  Ялангуяа Харангын Сар шиг холын газар дуу.




This is great bag!  It is a very roomy, a beach towel go inside very easily. If you come to my blog often you already know that I am fun of Japanese prints.  I bought this fabric in Tunbridge Wells, UK, from the Sewing World fabric shop last Christmas. When I visited the shop this June, it made me cry because they are moving. 
 
Энэ цүнхэндээ хачин дуртай.  Даанч даавуугаар хийсэн юм болохоор дороо харлачих юм даа.  Өнгөрсөн зул сарын баяраар Англи очихдоо даавууг нь авсан юм.  Уул нь үргэлж очдог нэг дэлгүүртэй л дээ.  Энэ зургаан сард очсон чинь тэр дэлгүүр маань нүүхээр болчихсон байна.  Хайран дэлгүүр.  Япон даавуунд үнэхээр дуртайг минь та анзаарсан байх.  Энэ цүнх ч их том доо.  Банны алчуур бол элбэгхэн багтчихна.

Another Japanese fabric used to make another Japanese style bag.  Sorry for the photo.  I got the pattern from Japanese book.  Unfotunately, I cannot use this one because I accidently dropped bleach which was not closed properly on the bag.  It was not me that used the bleach last time.

Япон номноос эсгүүрийг нь авч хийсэн жинхэнэ япон цүнх.  Харамсалтай нь дахин хэрэглэхийн аргагүй болчихсон.  Яагаад гэвэл манай гэрт байдаг хэн нэгэн хүн цайруулагчаа хэрэглээд таглааг нь таглаагүй орхисноос болоод би тэрнийг нь анзааралгүй асгачихсан юм.  Хайран юм, дахин хийхээс аргагүй болсон.


Last two bags have been taught at Patch-Mania already and I will continue teach them if there is any interest.  

1 comment:

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails