Friday 22 November 2013

Monte Estoril photo shoot

Хэдэн сарын туршид зургийн аппарат маань шургуулганд амарсан юм.  Нэг өдөр хэдэн ФБ-р зураг авах сонирхолтой хүмүүс уулзалдаж Монте Эшторил хотын зураг авахаар тохиролцлоо. Ажилгүй ч гэсэн заримдаа надад зарим нэгэн арга хэмжээнд оролцох боломж гардаггүй ч цаг заваа чөлөөлөн байж энд амьдардаг хэдэн гадаадын хүмүүстэй уулзаж, кофе уун, өөрсдийгөө танилцуулж, зургийн аппаратуудаа сонжиж, бас группын ахлагчаасаа зөвлөлгөө авч 2 цаг гудамж метерлэх ажилд гарлаа.

Монте Эшторил гэж Атлантын далайн эргийн ойролцоох жижиг хотын нэгэн хэсгээр эргүү юм шиг баахан тэнэж, 100 гаруй зураг дарлаа. Сонин байшин барилгын зургийг нилээн зургийг аппаратын санамжид хийчихлээ.  Бас хэд гурван хүмүүсийн зургийг мэдэгдэлгүй дарж чадав.

Тэр жижигхэн хотод Хөгжмийн музей байна.  Их сонин хэлбэртэй байшин, том ч цэцэрлэгтэй юм даа.

За ингээд хэдэн зураг дарсныг минь тавтай сонирхоно уу.

Цэцэрлэгийн сандал


Португалд гудамжны нэрийг плитан дээр бичих нь элбэг. Энэ нь 16-р зуунд арабаас орж ирсэн урлаг юм.

 Энэ өдөр олон мопед дугуйтай тааралдсаны нэг нь. Энэ зурагнуудыг яаж зөв байрлуулахаа хайгаад олсонгүй уучлаарай. Хүзүүний дасгал хийгэд зүгээр байж магадгүй


Иймэрхүү л жимс, ногоог оршин суугчид худалдан авна.  Ихэнхдээ энэ дэлгүүрүүдийг нилээд настайвтар хүмүүс ажиллуулна.


Цэцгийн дэлнгүүрийн гадаа. Удахгүй зул сар болох гэж байгаа болохоор улаан цэцэгнүүд дэлгүүрийн лангуунд олноороо зарагддаг юм. Гэрийн тэжээвэр амьтдад муу талтай гэж уншиж байсан юм байна


Хэн нэгэн их л завтай байсан юм шиг байгаа юм.



Байшингаа нэрлэх нь бас элбэг байдаг юм


Энэ шат их сонирхол татсан бололтой


Хөтлөлцөн өглөөгүүр алхаж яваа дунд насны хоёр


Энэ их үнэтэй цайны дэлгүүр байсан. Гүцнүүд нь бол их сайхан ч, бас үнэтэй. Зураг авангаа бас дэлгүүр хэсээд амжсан шүү. Эмэгтэй хүн юм чинь яаж зүгээр өнгөрөөд гарахав дээ.


Тэнгэр бүүдгэр байсан болохоор энэ залуу сөфинг хийхээр явах гэж байна билээ.


Нэгэн айл балконоо цэцгээр чимэглэжээ


Хуучин эд зүйлс зардаг дэлгүүрийн эзэн\худалдагч нь гадаа төгөлдөр хуурын сандал дээр сууж байхад нь энэ зургийг дарсан юм


Нилээд юм үзсэн балкон байна билээ


Португалын шуудангийн хайрцаг. Их Британийнхтай төстэй байсан юм.


Хөгжмийн музейн өмнөх  талбай


Плитан дээр зурсан байх нь их элбэг байдаг юм


Музейн дотор

Музейн гадаа

Хаалганы бариул


Сонин зарах цэг. Энэ хотод гадаадынхан олноор амьдардаг болохоор олон хэлийн сонин их зарагдана


Байшингийн хана


Уул нь хоёр даль мод байгаа юм. Нэгийг нь нүцгэлчихсэн, бодвол хорхой шавьжинд идэгдсэн байх. Цаад талынх нь болохоор ид цэцэглээд, урд талынхаа модыг гоёоод байгаа юмаа


Байшингийн нэрээ ингээд биччихжээ


Дэгээ зүүгээр нэхсэн даашинжтай, донжтой мод. Оливийн мод байсан байхаа. Улсын  хамгаалалтанд байдаг хүндтэй мод юм


Энэ модыг юу ч үгүй дотроос нь идчихсэн байна билээ.


Нэгэн баян айлын байшингийн гаднах төрх



Хашааны хана


Ажил тарсны дараа Сүпер. Энэ пивоны рекламууд их таалагддаг юм. Гэхдээ би пиво уудаггүй л дээ. Үнэрийг нь авч чаддаггүй юм


Намрын хэсэгхэн өнгийг энэ жижигхэн цэцэрлэгээс олж хараад хичнээн их баярлав аа


Орон нутгийн бизнесийг ингээд самбар дээр биччихсэн байна билээ


Уул нь энэ хоёр хүнийг танилцуулчихвал зүгээр юм болов уу гэж бодож суусан юм. Эрэгтэй нь нохойгоо хараад завгүй, эмэгтэй нь тамхи татах гээд завгүй

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails