Tuesday 8 March 2011

Блинчики, аль эсвэл нимгэн гамбир

Португал, Бразил, Италид багт наадам болоод хүмүүс баг өмсөн, самба бүжиглэн энэ өдрийг өнгөрөөж байгаа билээ.  Харин өнөөдөр Англид блинчикний өдөр. 

Нөхөр маань ажил дээрээсээ утасдан блинчик хийх тухай хэлэхэд нь хурдхан гэртээ ирээд хийдээ, өнөөдөр эмэгтэйчүүдийн өдөр болохоор оросын телевизээр баярын концерт үзээд би завгүй гэдгээ хэлсэн юм.

Анх блинчик яаж хийж сурснаа санахгүй байна.  Ямар ч байсан хийгээд, дотор нь татсан махыг будаатай холиод ороогоод иддэг байж билээ.  Одоо гэртээ Англид алдартай Дэлий Смитийн (Delia Smith) жороор хийдэг болоод удаж байна.  Үнэнийг бичихэд энэ хүүхний зузаан ном Англи айл болгонд байдаг байх.  Номноос нь нилээд олон янзын хоол, боов, бялуу хийж үзсэн.  Миний хийсэн болгон манай гэрийнхэн болон зочдод маань таалагддаг юм.  Тийм болохоор шалгарсан жор гэж хэлж болох байх.

За үзэг цаасаа аваад ирээрэй, аль эсвэл компьютерээ гал тогоондоо оруулаад хийхэд бэлтгээрэй.  Би хааяа интернетээс жор олоод шууд комьютерээ гал тогоондоо аваад ороод талтай.  Харин анхааралтай байгаарай, гурил, ус зэрэг элдэв янзын компьютерт аюултай бодис гал тогоонд олон бий шүү.

12-14 ширхэг блинчик хийхэд
  • 110г гурил
  • чимх давс
  • 2 том өндөг
  • 200мл сүүг 75мл устай холино
  • 2 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос.  \би өөрийнхөө аргыг танд бичихэд бол оронд шууд л оливийн том хийчихдэг юм. Хайрахдаа ч цөцгийн тос хэрэглэхгүй амар байдаг юм.\
Гурилаа бөөгнөрүүлэхгүйн тулд шүүлтүүр хэрэглэсэн дээр.  Өндөгөө гурил дээрээ хийгээд сайн хутгах хэрэгтэй.  Дараа нь бага багаар сүүтэй усаа хийж сайн хутгана. 

Хайруулын тавгаа сайн халаагаад цайны шанаганы талаар гурилаа хийгээд хайрна.  Первый блин блином гэдэг үг байдаг болохоор анхных чинь олигтой хайрагдаагүй бол санаа зовсоны хэрэггүй.  Хоёр дахь нь ямар ч байсан болно гэж бодоод бага зэрэг тос нэмэх юмуу аль эсвэл хайруулын тавгаа сайн халахыг хүлээгээрэй.

Тэгээд дараа нь нэг иймэрхүү блинчик бэлэн болно гэдэгт найдаж байна.  Хоёр болон нилээд хэдэн хайруулын тавган дээр зэрэг хайрахад хурдан байдаг юм.


Дээр нь цөцгийн тосыг элсэн чихэртэй, лимоныг бас элсэн чихэртэй, зөгийн балтай, мөхөөлдөстэй гээд янз бүрийн аргаар идэж болно.

Сайхан хооллоорой.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails