Monday 24 December 2012

Merry Christmas & A Happy New Year!

Tuesday 4 December 2012

Marmalade/ Жүржийн варенье

Yesterday I went to shop and bought 3 bag full oranges.  I thought I would make some juice because it has plenty of vitamin C.  But when I arrived at home there were not sweet oranges.  Juice was not good enough with plenty of sugar too.  I had a bit of discussion with my DH and he suggested to make marmalade. I did not think that I would make but when I got up in the morning I saw a big bowl full of oranges and I did not have any other choice to make marmalade.

Өчигдөр дэлгүүр гарч 3 уут жүрж авсан юм.  Уул нь ч шүүсийг нь уухаар авсан боловч арай гашуувтар жүрж таарчээ.  Элсэн чихэр нэмж уугаад ч гашуун нь арилахгүй шинжтэй байхаар нь юу хийхээ бодож байтал хайрт нөхөр \ХН\ англичуудын талхан дээрээ түрхэж идэх дуртай жүржийн варенье хийгээч гэж санал тавьлаа. Би ч өөрөө идэх дургүй болохоор нэх их хийчихье гэж бодсонгүй.  Гэвч өглөө босоод жүржээ харсан чинь ер ууж дуусах шинж алгаа. Ингээд варенье хийхээр шийдлээ.



Looked for recipes in my cooking books and surfed on the net and found suitable recipe the easiest recipe how to make marmalade.  For 900g of oranges needed 900 g of sugar, 1 lemon and approximately 500ml of water needed.

Хэдэн ном эргүүлж, интернетээр аялсны эцэст яаж хийх хамгийн амархан аргаа оллоо. Ер нь 900 г жүржинд, 900 г элсэн чихэр, 1 ширхэг нимбэг хэрэгтэй юм байна.  Барагцаалбал 500г ус ч бас хэрэг болно.

Now quarter lemon, clean pips and cut two ends and cut small pieces.

Ингээд нимбэгээ 4 хуваагаад, үрийг нь цэвэрлээд, хоёр үзүүрийг нь хаяад жижигхэн хэрчинэ.

Cut two ends of oranges and cut in small pieces.

 Жүржнийхээ хоёр үзүүрийг бас хэрчиж хаяна.


Even smaller than in the picture.

Үүнээс бүр нарийнхан хэрчих хэрэгтэй юм билээ.


Put lemon and oranges in the pan and water which has to be just less than oranges.

Чанах тогоондоо нимбэгээ, жүржтэйгээ хамт хийгээд усаа нэмнэ. Ус нь жүржнээс 1 хуруу доогуур байх ёстой шүү.

Boil about 30 minutes or when orange skins are softer and put sugar and boil for another 30 to 40 minutes. It has to have some sort of jelly consistency.

Бараг 30 минут буцалгасны дараа жүржний хальс нь зөөлөн болоход элсэн чихрээ нэмээд 30-40 минут буцалгахад варенье бэлэн болно.

While marmalade is cooling, put jars in the oven to sterilise. 

Варенье түр хүрч байх хооронд шилээ шарах шүүгээнд хийж халаана.

Put marmalade in jars, cover with cling film and let it cool.  After label then and put in cool place away from the sun.  I don't think I will eat eat marmalade and for me it seemed have marmalade flavour any way.  Only DH can give me good or bad score because he knows taste of marmalade.  After all of these hasle in the kitchen my oranges did not seem get less. 

Ингээд шилэндээ варенье хийгээд, гал тогооны гялгар уутаар таглаад хүртэл л шилнийхээ таглааг тавьж болохгүй.  Хөрснийх нь дараа таглаад, нэр хаягыг нь хэзээ хийсэн он, сар өдөртэйгээ бичээд наргүй, сэрүүн газарт идтэлээ хадгална даа.  Би ч үүнийг иднэ гэж байхгүй л дээ.  ХН ирээд ямар болсныг нь хэлэх байх.  Надад бол жүрж маань гашуун хэвээрээ л байна билээ.  Би 2 кг жүржээр, 1 кг вареньетэй болсон минь энэ дээ.  Гэтэл нөгөө жүрж маань дундраад сүйд болсон юм ердөө ч алга даа.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails