Monday 28 October 2019

Португалын чихэртэй будаа, arroz doce, sweet rice pudding


Португалчуудын идэх дуртай олон төрлийн десерт байдаг ч чихэртэй будаа нь надад болон манай гэрийнхэнд их таалагддаг юм. Нэг бодлын эмээгийн минь хийж өгдөг байсан сүүтэй будааг санагдуулдагч бас нэгэн сонин амт байдаг. Мэдээж энэ амт нь португал амт гэж хэлж болох юм.

Португалын кафе, ресторан, tasca-гуанзанд хэд хэдээр нь өрөөд тавьчихсан чихэртэй будаа олонтаа тааралддаг бөгөөд айл болгон, эмээ, ээжийнхээ хийсэн чихэртэй будааг л хамгийн сайхан нь гэх байх даа. Тэгвэл миний хувьд ер нь хийж үзье гэж бодоод дэлгүүрээс зөвхөн энэ чихэртэй будааг хийхэд зориулан савласан arroz doce худалдаж аваад нилээд л удлаа.
Чихэртэй будаа

Өвлийн цагийн хуваарьт шилжих энэ бүтэн сайны өглөө гэнэт л хийж үзье гээд өмнө нь үзэж, олж мэдсэн хэдэн жороо дахин хараад хийчихлээ дээ. Анх удаа хийсэн гэхэд амт нь бол гэрийнхэнд маань таалагдсан шүү.


Португалчууд элсэн чихрийг бол маш ихээр хийдэг юм билээ. Та бүхэн өөрсдөдөө тааруулаад аргалаарай. Харин би элсэн чихэрний оронд бага зэрэг молоко гэж бидний хэлж заншсан чихэртэй сүү хийчихсэн. 

Орц:
1 аяга будаа
2 аяга ус
Нимбэгний хальс
2 ш шанцайны мод, цацах нунтаг
50 г тос
Будаа

Тос

Шанцайны мод







Нимбэгний хальс
Хийх арга:

Ус сүү хоёртоо тосны тал, нимбэгний хальс, синнамоноо хийгээд буцлахаар нь будаагаа хийгээд байн байн хутгаж болгоно. Аль эсвэл зөвхөн сүүнд будаагаа болгож болно. 


Сүүгээ лимон, тос, синнамонтой буцалгаад будаагаа хийнэ
Будаагаа болохын алдад үлдсэн тосоо хийнэ. Ингэж хийснээр, нэг португал эмээгийн хэлснээр бол будаа нь гялалздаг гэнэ. Зарим нэгэн жоронд өндөгний шар хийдэг юм билээ. Өндөгний шар бол португалын ихэнх жигнэмэгд ордог тал бий.

Болсон будаагаа гаргаж ирээд жижиг аяганд хийж дээр нь синнамон цацна.
Би бол халуунаар нь идчихсэн, хөргөөд идвэл илүү амттай байдаг юм. Хоолны газруудад зөвхөн хүйтнийг десертэнд өгдөг юм.
 

Хэрвээ Португалд ирвэл чихэртэй будааг нь идэж үзээрэй. Мөн Лиссабонд жуулчлалаар ирж байгаа бол энэ линкээр ороод өрөө захиалж болно.

Saturday 5 October 2019

Португалын нийслэл Лиссабоныг зорин ирэх жуулчдад зориулсан байр

Би энэ блог дээрээ миний амьдралд тохиолдсон учрал, аяллынхаа талаар бичдэг юм. Португал орон, Лиссабон хот, нийслэлийг тойрсон ойр орчмын зарим нэг хотууд, болон нийслэлээс зайтай олон хотуудын тухай бичсэн байгаа.

Харин энэ удаад жуулчдад зориулж 2 өрөө хөлсөлж байгаа тухайгаа бичлээ. Caxias/ Кашиеш гэдэг хот нь Лиссабоноос 17 минут галт тэргээр, 10 минут машинаар, Лиссабоны онгоцны буудлаас 20 минут яваад хүрэх газар байрладаг бөгөөд энэ хотоосоо жуулчдын заавал очиж үздэг Sintra/ Синтра, Cascais/ зэрэг хотууд руу машинаар 15-20 минутын дотор хүрчихнэ.

Хэрвээ та бүхэн манай өрөөнд байрлах сонирхолтой бол Нүүр номын хуудсаар нь зочилж, захиалгаа өгөөрэй.


LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails