Thursday 13 February 2020

Visiting CUF Descobertas Hospital in Lisbon


I am not making craft but instead with a frozen shoulder problem I am visiting a hospital 😩 I went to see shoulder expert at the CUF Descobertas hospital at Parque das Nações in Lisbon. I had an X-ray, very powerful injection and almost fainted and waited to get better to come back home. I have to wait for a while to get better which could take for 2 years and let’s hope my recovery will take less time 🤞

Image may contain: one or more people and indoor
Зүүн мөр минь зунаас хойш нэг бол унтуулахгүй, нэг бол олигтой хөдөлж өгөхгүй байсаар их л олон эмч нарын үүд хаалгыг тогшиж байна даа. Өнөөдөр эмчид үзүүлж, зураг авахуулж, өвчин намдаах хүчтэй тариа хийлгүүлж бараг ухаан алдаж унасангүй.

Энэ эмнэлэг нь олон газар салбартай бөгөөд орж ирэнгүүт шууд л заавал хүлээн авах хүнтэй уулзах шаардлагатай жижигхэн машинд дугаараа хийгээд оочероо бичүүлээд, уул нь ч тэртэй тэргүй цаг авчихсан байсан л эмчээ хүлээх өрөөнд очоод суучихна.

Үзүүлж дууссаныхаа дараа машинд очоод төлбөрөө хийгээд л баяртай юм даа. 

Мөрний эмчээрээ нэлээд алдартай Antonio Cartucho гэдэг эмч энд ажилладаг тул очиж үзүүлж гэж физик эмчилгээ хийж байгаа хүн маань хэлсний дагуу энэ эмнэлэгт бараг сар гаран хүлээсний дараа үзүүлэв. Хоёр сарын дараа дахиж ир гэж эмч хэлсэн тул бас цагаа авчихлаа. Тэр хүртэл мөр минь хурдан эдгээсэй билээ.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails