Wednesday 27 February 2013

Gulbenkian, Modern Art Museum

Урлагийн ертөнцөд зочилж, Португалийн орчин үеийн зураачдын бүтээлтэй танилцсан өглөө болов.

Өмнөх үг: Calouste Sarkis Gulbenkian нь армян гаралтай бизнесмен байсан бөгөөд 1955 онд нас барахдаа түүний хөрөнгө нь урлаг, шинжлэх ухаанд зориулах ёстойгоор гэрээслэжээ.  Тэрээр Туркэд төрж, Британийн иргэншилтэй байсан боловч Дэлхийн 2-р дайны үе, 1942 онд Лиссабоны одоогийн Шератон зочид буудалд амьдарч эхэлсэн байна. 

Гулбенкяны Орчин үеийн урлагийн музей нь 1980-д оны үед баригджээ. Үзмэрүүд 3 сард нэг удаа солигддог бөгөөд энэ удаад би хориод хүүхнүүдтэй Португалийн орчин үеийн урлагийн төлөөлөгчид болох Antonio Carneiro, Julio dos Reis Pereira, Amadeo de Souza-Cardoso, Robert Delaunay зураг зураачтай бүтээлтэй танилцсан юм. 

Музейд цэцэрлэгийн, сургуулийн, их сургуулийн гээд бага балчраас хөгшид хүртэл олноороо урлагтай танилцаж байсан.

 Одоо үед урлагийг юугаар ч хийж болохийн жишээ энэ юм.  Хэдэн түлээний модыг урт богиноор тайраад л урлаг болчихож байгаа юм даа. 

Бидний тайлбарлагч Ана бидэнд орчин үеийн урлаг юугаар ч бүтээж болохыг тайлбарлаж байгаа нь энэ. Шалан дээр толь, хүзүүний зүүлт, үсний хавчаар, бидний өдөр тутам уншиж заншсан сонин хүртэл байна.

Сонинг анх удаа Пикассо уран зурагтаа хэрэглэсэн гэнэ.

Португалийн орчин үеийн уран зураг 1910-д оноос эхэлсэн гэж үздэг юм байна.  Мэдээж энд Францын урлагийн нөлөө их байжээ. Португалийн зураачид Парист суралцаж, амьдарч байсантай холбоотой.


Харин энэ бол Amadeo de Souza-Cardoso-гийн нэргүй бүтээл.  Толь, үсний хавчаар, эмэгтэй хүний биеийн фрагментүүд г.м. олон төрлийн зүйлээр уран бүтээлээ туурвижээ. 

Тайлбарлагч маань одоо бодит жишээн дээр зураачид яаж бүтээлээ туурвиж байсныг үзүүлж байгаа нь энэ.  Пикассо хүний нүүрийг зурж байхдаа заримдаа үс нь нүүрэн дээр нь явж байхаар зурсан байдаг гэдэг нь африкийн урлагийн бүтээлээс сэдэвтэй гэнэ.  Дараа зургийн аппаратаа залхууралгүй авч явахаас. Тэгэхгүй бол уншигчдаараа хүзүүний дасгал хийлгүүлээд байх шинжтэй.
Amadeo de Souza-Cardoso уран бүтээлээ Нью-Йорк, Парист дэлгэн үзүүлж байжээ. Анх удаа Португалд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахад шүүмжлэгчид түүний бүтээлийг хүлээн аваагүй бөгөөд тэрнээс хойш Португалийн хойт хэсэгт ганцаардмал амьдралаар амьдарч байгаад залуугаараа нас баржээ.

 Энэ бол францын Robert Delaunay-гийн "Нүцгэн эмэгтэй ном уншиж буй" зураг.  Ширээний бүтээлэг нь бол Португалийн хойт хэсгийнхний зүүдэг байсан алчуур гэж тайлбарлаж билээ. 
 
 Хөх хайрцаг нэртэй Lourdes Carsto-гийн бүтээл

Музей дотроос гаднахыг харахад

Бороо, нар хоёр ээлжилсэн нэгэн өглөө иймэрхүү маягаар өнгөрлөө. Гулбенкяны музейг Лиссабонд жуулчилж яваа хүмүүсийг үзэхийг заавал зөвлөдөг юм.  Эртний урлагийн музей ч байдаг.  Яагаад гэвэл Гулбенкян эртний урлаг цуглуулагч байсан юм. 

Sunday 24 February 2013

Makeup bag

After second time I managed to get the bag. I have seen these type of bags in many places but could not find suitable frame to make it. Last month I found it and made these princess' makeup bag.

Хоёр удаа хийж үзэсний эцэст нэгэн иймэрхүү косметикийн цүнх бий боллоо. Эхний удаад "зураг төслөө" гаргахдаа хэмжээг нь багадуулсан байсан учраас түгжээ маань томдчихсон юм. Иймэрхүү косметичкаг уул нь энд тэнд харж л байсан юм.  Харин гол төмөр түгжээ нь олдож өгөхгүй байгаад байсан юм л даа.  Өнгөрсөн сард дэлгүүрээс худалдаж авсан түгжээгээ ашиглаад нэгэн гүнжийн косметикийн цүнх бий боллоо.


LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails