Wednesday 24 November 2010

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лиссабонд

Хүйтэн дайн дууссанаас хойш НАТО-гийн хэрэг байна уу үгүй гэсэн асуулт олонтаа гарч ирдэг болсон билээ. Хэрэгтэй гэдгийг нь батлахын тулд Португалийн нийслэл Лиссабон хотноо 28 орны тэргүүн, 30-аад орны Батлан хамгаалах Яамны сайд нар оролцсон уулзалт арваннэгдүгээр сарын 19-ноос 21-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэ уулзалтын хамгийн чухал зочин нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байсан бол түүнтэй мөр зэрэгцэн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий дахины чухал асуудал болох Афганистанд болж буй үйл явдал, НАТО-гийн бүх гишүүн орон болон ОХУ-ыг пуужингийн цохиолтоос хамгаалах систем зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон.



Олон улсын чухал уулзалтанд оролцохын хажуугаар цаг зав гарган Португал улсад сурч, ажиллаж амьдарч буй иргэдтэйгээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзлаа. Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд сонирхсон асуулт нь хүн ам, орон сууцны тооллогод оролцсон эсэхийг иргэдээсээ асуусан юм. Португалд амьдарч буй иргэд орон сууц, хүн амын тооллогод интернетээр идэвхтэй оролцсоноо илтгэв. Мөн уулзалтын үеэр гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрх, хоёр иргэншил, уул уурхай байгаль орчныг бохирдуулж буй асуудлаар ярилцлаа.


Уулзалтанд Монгол улсаас Бельги улсад суугаа Элчин сайд А.Баттөр, Гадаад харилцааны Яамны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцлаа.


No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails