Monday 4 May 2020

COVID19 and the world lockdown

2019 оны арваннэгдүгээр сараас Хятадын Вухань хотоос гаралтай тахал Европт орж ирснээр олон улс орон хорионд орж, ажил, сургууль, цэцэрлэг, дэлгүүрүүд хаагдлаа. Хүнсний дэлгүүрт урт дугаар үүсч, жорлонгийн цаасны лангуу хоосорч, гар ариутгагч, амны хаалт ховор бараанд орж гайхмаар, хачирхмаар зүйлүүд бий болсон юм. Нэг ширхэг нь арван мөнгөний үнэтэй байсан эмийн сангуудад зарагддаг амны хаалт гурван евро хүртэл үнэ нь өслөө.

Image may contain: text

Португал улс 3-р сарын 23-наас албан ёсоор хорио зарлаж, сургууль, цэцэрлэг, албан газрууд онлайнаар хичээл, ажлаа хийхээр болсон юм. Үүнээс өмнө зарим хүмүүс өөрсдийгөө гэрийн хорионд оруулсан явдлууд гарсан. Эдгээрийн зарим хүмүүс нь Италийн хойт нутагт аялсан хүмүүс байсан бөгөөд Португалд анхны илрэл Порто хотод бүртгэгдэж, тэр хүн Италиас ирсэн байж таарсан. Хоёр дахь хүн нь Испаниас ирсэн болоод тахал хүчтэй тархаж эхэлсэн бөгөөд өнөөдөр 4-р сарын 5-ны байдлаар 1063 хүн нас барсан, 25524 хүнд илэрсэн байна.

Анх Португалын Засгийн газар хүмүүст анхааруулга өгч байхад цаг агаарын дулаан байдлыг ашиглан, хориог далайн эрэг дээр амрах өдөр маягаар ойлгож байсан тал бий. Үүний дараа далайн эрэг дээр хэвтэхийг хориглосон бөгөөд харин алхаж болохыг зөвшөөрсөн. Тэрнээс хойш цаг агаар ч нэг их дулаарсангүй, байнга л бороо орж, салхи ихтэй байсаар дөрөвдүгээр сар шувтарлаа.

Image may contain: ocean, sky, beach, outdoor and water

Улаан өндөгний баярын үеэр карантиныг улам хүчтэй болгож, оршин суугчид амьдарч буй хот, дүүргээсээ 2 км илүү газар явж болохгүй тушаал буулгаж, цагдаа нар зам дээр жижүүр хийж,  хурдны зам руу оруулахгүй хаалт тавьсан байв.

Тавдугаар сарын 4-нөөс үе шаттайгаар хорио тавигдаж эхэллээ. Гэхдээ л хэрвээ гэртээ ажиллаж болж байвал ажил руугаа явахгүй байхыг зөвлөсөөр л байна. 200м2 бага жижиг бизнесүүд хаалга нээж эхэлж байна. Мөн автомашин худалдаа, аүтлет, номын сан, үсчний гзарууд нээгдэнэ. Нийгмийн даатгал, улсын санхүүгийн байгууллагууд зөвхөн цаг авсан масктай хүмүүст үйлчлэхээр болжээ.

Португалын тахалтай тэмцсэн байдлыг олон улсын хэмжээнд үлгэр жишээ болгож ярилцаж байгаа бөгөөд харин зарим орнууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг баримтлаагүйн учир тахал олон хүний амь насанд хүрснийг тэмдэглэж байна.

Өнөөдөр өглөө Би-Би-Си-гийн мэдээгээр америкийн эрдэмтэд Вухань хотын лабораториос энэ COVID19 тахал тархсаныг батлан ярьж байлаа.

Энэ хорионы өдрүүдэд хүүхдүүд маань онлайнар суралцаж, нөхөр бас ажлаа гэрээсээ хийж, би харин эднийгээ эрүүл хооллох гэж YouTube, интернетээс хоолны цэс хайж, их л олон төрлийн, яланугяа япон, солонгос, хятад хоолнуудыг зарим нэгэн европ хоолтой хийж сурлаа.

Хорио тавигдаж эхэлбэл гэр бүлээ хамгаалахын тулд угаадаг, амны хаалтыг урлаж эхлэв. Тэгэхгүй бол нэг удаагийнхыг аваад хэрэглээд хаяна гэхлээр байгаль дэлхий минь хайран санагдав. Бүр хоёр талаараа хэрэглэдгийг хийчихлээ.

No photo description available.


No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails