Wednesday, April 6, 2011

Завгүй, завгүй, завгүй

Завгүй гэдэг үг бидний амны уншлага мэт заримдаа санагддаг юм.  Тиймээ, бид өдөр тутмын хийх ажилдаа түүртэн, найз нөхөдтэйгээ утсаар ярих ч юм уу, өөртөө анхаарал тавихаа мартан ганц биеэ умартан хэдэн тийшээ гүйнэ.

Last week I have been really busy.  We like saying to everyone how busy we are and do not have time to pick up phone and call our friends.  Sometimes we even forget to look after ourselves.

Сүүлийн долоо хоног үнэхээр завгүй байлаа.  Дүү маань хэд хоногоор ирж бид хоёр ёстой ойр зуурын хов жив солилцон ам хуурай байсангүй.  Тэгээд ойролцоох хоёр хотоор орж дүүдээ "соелыг гайхуулав".  Миний том охины төрсөн өдөрт бэлтгэн бид хоёр тэрхэндээ л 3 орой боов, жигнэмэг энэ тэр жигнэж өнгөрөөв.  Бас болоогүй дэлгүүр хоршоо орж, нүд хужирлаж, бас хэд гурван төгрөг үрсэн шиг өнгөрөөлөө. 

My sister visited for couple of days and we had gossiped about everything and anything while shopping and visiting places.  We baked for three nights in row for my DD1 birthday. 

Лиссабоноос 45 минутын зайд орших Обидүш гэдэг хотод очиход Олон улсын шоколадны фестиваль болж байсан юм.  Дэлгүүрүүд нь үүдээ чихэр, боовоор чимэглэсэн байлаа.

We went to Obidos, which is about 45 minutes drive from Lisbon and there were helding International Chocolate festival.  We were a bit early for the festival but still could see some shop decorations and bought for our darling husbands chocolates.



Эмэгтэйчүүдийн ОО-д зөвхөн гараа угааж болно, шоколад болохгүй гэсэн бичиг бичээд толин дээр нь хадчихсан байсан юм.

In Ladies, I saw this sign. I think, Obidos truly had the chocolate festival.

Дараа нь бид Португалд, за бараг Европт ганц байдаг болов уу даа, Буддагийн хөшөөг янз бүрээр бүтээсэн Карвалал хотод очиж үзээд гэрийн зүг жирийсэн юм. 

After Obidos we drove to Carvalhal, where Buddha Eden Peace Garden is situated.


Талибанууд Афганистаны Бамян хөндийд орших аварга том Буддаг санаатайгаар сүйтгэснийг эсэргүүцэн Жозе Берардо 35 га газарт Азид орших бараг бүх л Буддагийн баримлыг бүтээлгэж эхэлсэн юм.  Анх очоод үзэхэд нэг л хуурамч юм шиг санагдаж байж билээ.  Азийн ямар нэгэн оронд явж байгаад үзвэл их л сүсэглэн биширч, чамин содныг нь гайхан харах байсан байх.

Jose Berardo started this garden after Taliban's intentionally destroyed World Heritage Bamyan Giant Buddha in Afganistan.  35 hectares land has full of giant Buddhas.



No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails