Saturday 13 June 2020

Хайлмаг. Сагагын гурилтай хайлмаг

Хайлмаг хийдэг хүмүүс ч янз бүрийн гурилтай хийдэг л байх харин миний хувьд гурилын хэрэгцээгээ хязгаарлаж байхгүй бол болохоо больсон учир сагагын гурилтай хайлмаг хийж туршиж үзэв.

Энэ хайлмаг нь цардуулгүй сагагын гурилтай (buckwheat) элсэн чихэр ороогүй.

Элсэн чихрийн оронд 100 г үзэм хийсэн энэ нь наддаа бараг чихэр болчихож байгаа юм.

Олон янзын орц интернетээр байдаг ба түүний нэгнээс нь авсан орц, яг хэнээс авснаа санахгүй байна. Уучлаарай :)

500г тос, шар тос, эсвэл mascarpone
300г гурил
200мл сүү
100г үзэм.

Хийх арга нь: Тосоо халаагаад, гурилаа дээр нь хийгээд сайн хутгана. Сүүгээ 3 хувааж хийнэ. Эцэст нь үзмээ хийгээд л хайруулын тавагнаас хайлмаг салаад эхлэхэд л болдог доо.



© Б.Жавхлан

©Mongolian in Lisbon


No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails